2021-03-01
Өчигдөр Японы Оцү хотод зохиогдсон Lake Biwa Mainichi Marathon -д гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 09 минут 26 секундэд барианд орж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Энэ жил 39 настай Б.Сэр-од тамирчны замналынхаа тав дахь олимпод оролцохоор боллоо. Түүний оролцсон энэхүү марафон нь зөвхөн эрэгтэй тамирчид оролцдог бөгөөд энэ жил цар тахлаас улбаалан зөвхөн Японд байгаа тамирчид оролцсон аж.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд