2021-02-26
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Хөвсгөл нууранд өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдрийн 10:32 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Ханх сумд нутагладаг иргэдээс асуухад чичирхийлэл бага хэмжээгээр мэдрэгдсэн, ямар нэг хохирол учраагүй хэмээн мэдээлсэн юм.
Он гарсаар Хөвсгөл аймгийн Хана суманд 34,134 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж, үүнээс 177 нь 3.5-аас дээш магнитуд хүчтэй байжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлтөөс хойш ийм өндөр хэмжээний чичирхийлэл мэдрэгдээгүй байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд