Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө

2021-02-26

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.

Төлөвлөгөөг:

  • Идэвхтэй, эрүүл үндэстэн
  • Ялагч үндэстэн
  • Спортын эко систем бүрдүүлэх
  • Спорт-Хөдөлгөгч хүч
  • Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болох уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө ажиллуулах боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ агаарт гаргах бололцоог бүрдүүлэх үүрэг өгчээ
300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд
Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувь буурчээ
Засгийн газар, “Рио Тинто” компанийн хэлэлцээр өнөөдөр болно
Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ
Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Шинээр 704 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
Ким Кардашиан тэрбумтны эгнээнд элсжээ
ХӨСҮТ: Улаанбаатарт 456 хүн, орон нутагт 113 хүн шинээр халдвар авчээ
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Өнөөдөр дархлаажуулалтын 83 цэг ажиллана
Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна
Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
ХӨСҮТ: Нэг хоногийн дотор ХАМГИЙН ОЛОН буюу 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Олимп анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно