2021-02-25
Өнөөдөр гольфийн алдарт тамирчин Тайгер Вүүдс Калифорниа мужид хувийн машинтайгаа явж байгаад замын хажуу уруу орж осолдсон билээ. Түүний авсан бэртэл нь амь насанд аюултай биш ч хөлийн яс хугарсан тул хагалгаанд орсон юм. Тэгвэл түүний хагалгаа амжилттай явагдаж, ухаан орсон талаар Тайгер Вүүдсийн албан ёсны твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ. Уг жиргээнд түүний хагалгааны талаар тайлбарласан бөгөөд цаг алдалгүй арга хэмжээ авсан эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, цагдаа болон гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд