Г.Ариунбаатарыг ОХУ-ын "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ

2021-02-24

“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод дуулжээ. Эх орноо сахин хамгаалагчдын өдөрт зориулсан уг тоглолтыг Москвагийн цагаар 21.20 цагт, Улаанбаатарын цагаар энэ сарын 24-ний 02.20 цагт “Первый канал ОРТ” сувгаар шууд дамжуулсан байна.

Тэрбээр өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд "Корпорейт конвеншн центр"-ийн концертын танхимд Монгол сонгодог-4” тоглолтоо хийхээр төлөвлөсөн боловч хөл хорионы улмаас хойшлогдсон юм.

Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай. Өнгөрсөн 2018 онд "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.

Түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнасан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ агаарт гаргах бололцоог бүрдүүлэх үүрэг өгчээ
300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд
Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувь буурчээ
Засгийн газар, “Рио Тинто” компанийн хэлэлцээр өнөөдөр болно
Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ
Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Шинээр 704 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
Ким Кардашиан тэрбумтны эгнээнд элсжээ
ХӨСҮТ: Улаанбаатарт 456 хүн, орон нутагт 113 хүн шинээр халдвар авчээ
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Өнөөдөр дархлаажуулалтын 83 цэг ажиллана
Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна
Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
ХӨСҮТ: Нэг хоногийн дотор ХАМГИЙН ОЛОН буюу 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Олимп анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно