Хойд Солонгосын гурван иргэнийг 1.3 тэрбум доллар хакердсан хэрэгт буруутгалаа

2021-02-19

Хойд Солонгосын гурван иргэнийг 1.3 тэрбум доллар хакердсан хэрэгт буруутгалаа

АНУ Хойд Солонгосын гурван иргэнийг яллагдагчаар татлаа. Учир нь эдгээр залуус дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг банк, аж ахун нэгжээс нийт 1.3 тэрбум ам доллар хулгайлсан хэрэгт яллагдагчаар татлаа. Түүнчлэн 2017 онд Их Британий эрүүл мэндийн үйлчилгээний системийг хакердсан "Wannacry" халдлагад холбоотой хэмээн буруутгаж байгаа аж. 
Яллагдагчаар татагдсан гурван залуугийн нэг Пак Жин Хок 2014 онд болсон Сони кино компанийг хакердсан хэрэгт холбогдон хоёр жилийн хорих ял сонсож байсан юм. Тэднийг гэмт хэрэг хийхдээ үгсэн хуйвалдаж, банкны луйвар, утсаар бусдыг залилсан хэргээр шалгаж байна. Одоогийн байдлаар тэднийг АНУ-ын тал бариагүй байгаа бөгөөд тэд Хойд Солонгос, Орос, БНХАУ-д байж болзошгүй талаар мэдээллээ. 

АНУ-ын Ерөнхий Прокурорын газрын ажилтан Жон Димерс "Хойд Солонгосын ажилтнууд буунаас илүүтэйгээр компьютерийг илүүд үзэж, бэлэн мөнгө гэхээс илүү бусдын цахим түрийвч рүү гараа хийж байна. Энэ бол хамгийн том дээрэм" хэмээсэн байна. 

Ташрамд дурдахад, Хойд Солонгос коронавирусийн эсрэг вакцин болох "Файзер", "Модерна" компанийн вакциний мэдээллийг авахаар цахим халдлага хийсэн ч амжиллтай болсон эсэх нь тодорхой биш байгаа талаар мэдээлэл гарсан билээ. 

Эх сурвалж: BBC, CNN 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй