Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ

2021-01-15

Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр батлагдсан тохиолдлууд өмнө нь бие нь өвдөж, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагаар явсан байна. Тухайлбал, Төрийн тусгайгийн нэгдсэн эмнэлэгт нэг өвчтөн 2-3 удаа очиж, үзүүлсэн байна. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100-гаад ажилтнаас шинжилгээ авлаа. Урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Мөн Хавдар судлалын үндэсний төв халдвар авсан нэг хүн очиж үйлчилгээ авсан учир эмнэлгийн тусламж үзүүлсэн 21 хүнээс шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан. Мөн "Энэрэл" эмнэлэгт очсон байна. Тус эмнэлгийн 94 хүнд шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар бүгдийнх нь хариу сөрөг гараад байна.

Батлагдсан тохиолдлын нэг хүн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг хүн байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газрын 100 гаруй хүнийг хяналтад авч, 10 хүнийг тусгаарласан.

Одоогоор нийслэлд идэвхтэй үргэлжилж байгаа голомт гэвэл БЗД-ийн 17-р хороо байна. 17-р хороонд хэд хэдэн гэр бүлийн хүмүүс өвдсөн. Одоогоор 30-аад хүн тухайн хороонд халдварт өртсөн байна. Мөн тус хорооны залгаа 9-р хорооны хоёр гэр бүлийн хүн мөн өвдсөн. Баянгол дүүргийн 4-р хорооны 1, 2-р байранд өвчлөл бүртгэгдсэн. Энэ мэтчилэн орон сууц, гудамж хороололд гарсан халдвар тархалт тасрахгүй байна. Иймд илрүүлэг шинжилгээг эрчимжүүлэн хийж байна. Өчигдөр БЗД-ийн 17-р хорооны 3000 гаруй хүнээс шинжилгээ авсан. 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан. Одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

А.Амбасэлмаа: Нийт 46 хүнээс халдвар илэрснээс 22 нь "Нэг хаалга нэг шинжилгээ"-гээр батлагдлаа
Нийслэлд ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийг танхимаар хичээллэх хугацаа тодорхойгүй байна
Г.Загдаа, Г.Амарсайхан нарын холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ
ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь
Тайгер Вүүдсийн хагалгаа амжилттай болж, ухаан орлоо
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдлээ
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав
Г.Ариунбаатарыг ОХУ-ын "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ
Монгол адуучны тухай баримтат кино олон улсын наадамд шалгарлаа
Отгонтэнгэр их сургууль Европын холбооны 100%-ийн санхүүжилттэй төслийн ерөнхий зохицуулагчаар ажиллахаар боллоо
Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдлөлөө
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ
Коронавирусийн 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдрөөс дүүрэг бүхэнд коронавирусийн шинжилгээ авах 2-3 цэг ажиллана
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна