Ирэх долоо хоногт дулаарч, өдөртөө -7 градус болно

2021-01-15

Ирэх долоо хоногт дулаарч, өдөртөө -7 градус болно

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
15, 16-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 17-ноос нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь талын нутгаар явган шуургатай байна.

       Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 15-ны 20 цаг 
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

                                                        2021 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг                                                               хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

1,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрийн Улаанбаатар, Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшиллоо
Суултуурын тагийг хааж ус татахыг зөвлөв
Ханх суманд 3.6 магнитуд хүчтэй газар хөдөллөө
УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа
Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө
Өнөөдөр Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна
А.Амбасэлмаа: Нийт 46 хүнээс халдвар илэрснээс 22 нь "Нэг хаалга нэг шинжилгээ"-гээр батлагдлаа
Нийслэлд ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийг танхимаар хичээллэх хугацаа тодорхойгүй байна
Г.Загдаа, Г.Амарсайхан нарын холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ
ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь
Тайгер Вүүдсийн хагалгаа амжилттай болж, ухаан орлоо
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдлээ
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав
Г.Ариунбаатарыг ОХУ-ын "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ
Монгол адуучны тухай баримтат кино олон улсын наадамд шалгарлаа
Отгонтэнгэр их сургууль Европын холбооны 100%-ийн санхүүжилттэй төслийн ерөнхий зохицуулагчаар ажиллахаар боллоо