Усны илүү хэрэглээг иргэд өөрсдөө төлнө

2021-01-14

Төрөөс айл өрх, зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг хариуцах шийдвэр гаргасан ч усны хэтэрсэн хэрэглээнд хяналт тавьж, үйлдвэрийн болон өөр зориулалтаар ашиглавал илүү хэрэглээгээ иргэд төлөхийг  Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл мэдээлэв.

Ингэхдээ тухайн сарын усны хэрэглээний төлбөрийг дундаж төлбөртэй нь харьцуулж, чөлөөлөлтөд хамруулна. Өнгөрсөн оны хэрэглэгчдийн судалгаагаар хот, суурин газрын ус хангамжийн үйлчилгээнд 755.7 мянган хэрэглэгч хамрагдсанаас  728.1 мянга нь айл өрх, 27.8 мянга нь аж ахуйн нэгж байгууллага байв. Эдгээрээс 341.1 мянга нь хот суурин газрын орон сууцны айл өрх бол 387.02 мянга нь гэр хороолол, сумын төв, суурин газрын айл өрх юм.

“Төрөөс 24.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрийг хариуцаж байгаа ч бодит байдал дээр 70 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж байгаа”-г Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэллээ.

Төрөөс хариуцах төлбөрт цэвэр, бохир усны төлбөр, усны суурь хураамж, гэр хорооллын ус түгээх байрнаас борлуулах болон зөөврөөр хүргэх усны төлбөр, тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр бохир ус татан зайлуулах төлбөр хамаарч байна. Тус зөвлөлийн мэдээлснээр 700 гаруй айл өрх, 20 мянга гаруй аж ахуй нэгжид 10 тэрбум 900 гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Харин өнгөрсөн 12 дугаар сарын нэгнээс өмнө хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөр, хуримтлагдсан өрөө хэрэглэгч хариуцан төлнө. Мөн усны тоолуурын заалтаа хугацаанд нь мэдээлснээр төрөөс хариуцах цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, тооцоог цаг тухайд нь хийхэд дэмжлэг болно.

Нэг өрхийн усны дундаж хэрэглээ хоногт 80-100 литр. Усны хэрэглээ хичээл сургууль орох, баяр ёслолтой холбоотой 8, 9, 12, 2 дугаар сард ихэсдэг бол хөл хорио тогтоосноор энэ нь 4-6 хувиар өсжээ.

Усны төлбөрийн бичилт, тоолуурын заалттай холбоотой зөрчил, дутагдлын талаар 7014-7448 дугаарт хандаж, гомдол мэдээллээ шалгуулах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй