Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдлөжээ

2021-01-14

Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдлөжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн 01.13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, 01.14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан.
Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон.

Эх сурвалж: nema.gov.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй