2021-01-14
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны байруудад өнөөдрөөс эхлэн 48 цагийн хөл хорио тогтоохоор болжээ.
Энэ хугацаанд буюу 2021 оны нэгдүгээр сарын 14, 15-нд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас коронавирусийн тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах шаардлагатай болсон тул тухайн байруудад дүүргийн Онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоох шийдвэр гаргаад байна.
Харин дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах ажээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд