Шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ой тохиож байна

2021-01-13

Шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ой тохиож байна

Өнөөдрөөс 19 жилийн өмнө Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Монголчууд 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа баталж байсан бол 1992 оны нэгдүгээр сарын 13-нд  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглаж байлаа.

Шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлын 430 гаруй депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монгол Улсын насанд хүрсэн 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Бусад хуулийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн батлах үүргийг 1992-1996 оны парламент гүйцэтгэсэн.

Монголчууд шинэ Үндсэн хуулиа нийтээрээ хүлээн зөвшөөрч баталсан ч зарим зүйлийг нь үгүйсгэх хандлага гарсаар 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлт ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тийм ч учраас дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэдэг. УИХ 19 жилийн дараа дахин Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь илүү өргөн хүрээг хамарсан бөгөөд хэрэгжиж эхлээд хагас жил гаруйн хугацаа өнгөрч байна. Одоо УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэн батлах ажлыг хийж байна. Тухайлбал, яг одоо Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй