2020-12-21
Юта Жазз багийн төвийн тоглогч, лигийн хоёр удаагийн "Шилдэг хамгаалан тоглогч"-ийн шагналт, бүх одод, Франц тоглогч Руди Гоберт багтайгаа таван жилийн 205 сая долларын гэрээний сунгалт хийлээ. Түүний зурсан гэрээ нь лигийн үнэ цэнэтэй тоглогч нарт санал болгодог гэрээний дүнтэй адил байгаа юм. Тодруулбал, Милуоки Бакс багийн довтлогч Яннис Антетокумпо хэд хоногийн өмнө, 2017 онд Оклохама Сити Тандер баг Расселл Вестбрүүктэй хийж байсан гэрээний ард буюу лигийн түүхэнд гуравдугаарт бичигдэх өндөр дүнтэй гэрээ болж байгаа билээ. Мөн лигийн түүхэнд төвийн байрлалын тоглогчийн хийсэн хамгийн том гэрээ юм.
Эх сурвалж: sportsnet.ca
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд