Британи АНУ, Германы хамтран гаргасан коронавирусний вакциныг нийтээр хэрэглэхийг зөвшөөрлөө

2020-12-03

 

Британи улс Америк, Германы хамтран гаргасан коронавирусний вакциныг нийтээр хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс боллоо. Британийн Эм, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг АНУ-ын Пфайзер, Германы БиоНтех компаниудын коронавирунсий вакциныг ирэх 7 хоногт дархлаажуулалтад хэрэглэхэд аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Америкийн Пфайзер, Германы Бионтех компаниудын хамтран гаргасан ковид19 цар тахлын вакцин халдвараас 95% хамгаалах үр дүнтэй гэж зарласан. Британийн засгийн газар Пфайзер, БионТехээс 20 сая хүнийг дархлаажуулах хэмжээний буюу 40сая тун вакцин авахаар аль хэдийн захиалга өгчээ. Эхний ээлжид 10сая тун вакциныг хүлээн авна, үүний 800 мянга орчмыг ирэх 7хоногт хүлээж авахаар төлөвлөж байна. Тус улсын эрүүл мэндийн яам улсынхаа түүхэнд байгаагүй өргөн далайцтай хэмжээнд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.

Одоогоор хурлын танхим гэх мэт том талбайтай газруудыг вакцинжуулах төв болгон тохижуулж, 50н түр эмнэлэг байгуулжээ. Хэдийгээр вакцинжуулалт эхэллээ ч гэсэн иргэд сонор сэрэмжээ алдахгүй, цар тахлаас сэргийлэх дүрэм журмаа дагаж мөрдөж байхыг эрүүл мэндийн салбарынхан нь зөвлөж байгаа юм байна. Пфайзер, Бионтех хамтран гаргасан коронавирусний вакцины тухайд эмнэлзүйн шатанд 44 мянган хүнд туршсан. Нэг хүнд хоёр тунгаар хийнэ.

Нэг тун нь 20 америк доллар. Гадаад зах зээлд 1.3 тэрбум тунг гаргахаар төлөвлөж байгаа, 1.1 тэрбум тун вакцин нийлүүлэх худалдааны гэрээ байгуулсан. Хамгийн түрүүнд Британи, АНУ, Европын холбооны орнууд болон Японы зах зээлд гарахаар гэрээ хэлэлцээр хийсэн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй