Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

2020-05-15

Баяр наадмын өдрүүдэд ажиллах автомашин зогсоолын байршил

Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй зайлшгүй шийдвэрлэх ёстой томоохон асуудлын нэг бол авто зогсоол байдаг. Төрийн байгууллага, зах худалдаа, үйлчилгээний төвүүд гаднаа зогсоолтой ч тухайн байгууллагын ажилчдын автомашинаар дүүрчихдэг учраас иргэд автомашинаа явган хүний зам дээр тавих, эсвэл зогсох хориотой газар тавихаас өөр аргагүйд хүрэх нь цөөнгүй.

Харин нөгөө талаас одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд нь нэгдсэн стандарт, зохион байгуулалтгүй, зарим тохиолдолд төлбөрийн баримт олгодоггүйгээс гадна дур мэдэн хаалт хийснээс үүдэлтэй зохиомол түгжрэл үүсгэн иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, авто зогсоолуудыг нэгдсэн нэг стандартад оруулах төслийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК “Улаанбаатар паркинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Талууд 2020 оны тавдугаар сарын 13-нд “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд зогсоолын тэмдэг, тэмдэглэл, үйл ажиллагаа, өнгө төрхийг нэгдсэн нэг стандарттай болгохоос гадна ухаалаг технологийн системд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж зогсоолын төлбөр, тооцоог хялбарчлах, төлбөрийн олон төрлийн сонголттой болгох, зогсоолыг байнгын камерын хяналттай болгох, жолооч нарт сул зогсоолын мэдээллийг хүргэдэг болох зэрэг шинэлэг боломжийг бүрдүүлэх юм.

2020 онд багтаан хотын төв рүү чиглэсэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бага тойруугийн авто зогсоолуудыг ухаалаг, нэгдсэн менежментэд шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Эрдэнэс Тавантолгой” ХК 28.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн 148800 тун Вероселл вакциныг хүлээн авчээ
Зүрхний цахилгаан бичлэгийн оношлуур бүхий суулгацыг хоёр хүнд амжилттай хийсэн байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийгдэж байна
Энхтайваны гүүрний засварын ажил үргэлжилж байна
Зорилтоо тодорхойлж, зоригтой шийдлүүд гаргасан 100 хоног
ЭМЯ: 1042 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа
“Их 7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондонд эхэллээ
Ховд аймагт барилга нурж, таван хүн дарагдсан осол гарлаа
ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХИЧЭЭЕ
Энэтхэг иргэдээс давтан шинжилгээгээр 16-д нь "Ковид 19" илэрлээ
Ховд аймагт тусгаарлалтад байсан хоёр иргэнээс коронавирус илэрчээ
Хөл хорионы дэглэм зөрчиж, цагдаагийн шаардлага биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ
Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ
Өчигдөр 62.019 иргэнийг вакцинжуулжээ
ЭМЯ: Шинээр 1015 хүнд халдвар илэрч, 7 хүн нас барлаа
Өнөө маргааш нойтон цас орж, цасан шуурга шуурна
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо