БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ

2020-05-15

БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ

БНХАУ-ын “Чангжэн 5В” том пуужин  энэ даваа гаригт Атлантын тэнгист унаж дэлбэрсэн байна. Харин АНУ-ын мэргэжилтнүүд  Нью Иорк хотыг  мөргөх байсан гэж таамаглажээ.  Өнгөрсөн долоо хоногт Бээжин пуужин тээвэрлэгч шинэ загварын сансрын хөлгийн туршилтын хувилбарыг болон  өөрийгөө цэнэглэдэг бортгыг хөөргөсөн байна.    Ойролцоогоор долоо хоног сансарт байсны дараа пуужингийн  төв хэсэг  энэ сарын 11-нд агаар мандалд буцан орж ирсэн аж. АНУ-ын агаарын зэвсэгт хүчний нэг анги баруун Африкийн эргийн дагуу  Атлантын далайд унасан  энэ пуужингийн төв хэсгийг орж ирсэн гэж мэдэгджээ. Гэхдээ  сансрын сэдвээр бичдэг “Арс техник”  технологийн цахим хуудасны редактор Эрик Бергер “Дэлхийн агаар мандалд нэвтрэхээсээ өмнө 20 гаруй тонн жинтэй пуужин Нью Иорк хотын дээгүүр өнгөрсөн” гэж мэдэгджээ. Хэрэв пуужин дэлхийн агаар мандалд 15 эсвэл 20 минутын өмнө нэвтэрсэн бол түүний үлдэгдэл АНУ-ын том метрополь хотын нутагт  унаж болзошгүй байсан гэж шинжээч бичсэн байна.  АНУ-ын  одон орон судлаач Жонатан Майк Дуэллийн тооцоолсноор  1991 онд 39 тонн жинтэй Салют -7 ЗХУ-ын сансрын тойрог замаас гарч дэлхийн агаар мандалд буцаж ирсэн хамгийн том биет юм байна.

Тэрээр “Дэлхийн агаар мандалд шатаагүй эд ангиуд нь цагт 160  км гаруй хурдтайгаар  газрын гадаргуу дээр унах байсан. Энэ нь Нью-Иорк хотыг сүйтгэх хэмжээний  хангалттай биш.  Гэхдээ  барилгын нэг давхрыг устгаж чадна” гэж мэргэжилтний ярьсныг “NBC News” телевиз иш татан мэдээлжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Эрдэнэс Тавантолгой” ХК 28.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн 148800 тун Вероселл вакциныг хүлээн авчээ
Зүрхний цахилгаан бичлэгийн оношлуур бүхий суулгацыг хоёр хүнд амжилттай хийсэн байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийгдэж байна
Энхтайваны гүүрний засварын ажил үргэлжилж байна
Зорилтоо тодорхойлж, зоригтой шийдлүүд гаргасан 100 хоног
ЭМЯ: 1042 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа
“Их 7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондонд эхэллээ
Ховд аймагт барилга нурж, таван хүн дарагдсан осол гарлаа
ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХИЧЭЭЕ
Энэтхэг иргэдээс давтан шинжилгээгээр 16-д нь "Ковид 19" илэрлээ
Ховд аймагт тусгаарлалтад байсан хоёр иргэнээс коронавирус илэрчээ
Хөл хорионы дэглэм зөрчиж, цагдаагийн шаардлага биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ
Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ
Өчигдөр 62.019 иргэнийг вакцинжуулжээ
ЭМЯ: Шинээр 1015 хүнд халдвар илэрч, 7 хүн нас барлаа
Өнөө маргааш нойтон цас орж, цасан шуурга шуурна
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо