Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна

2020-05-13

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд  Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм.

Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр өнөөдөр үзэсгэлэн гаргаж, иргэдээс санал авах ажлыг эхлүүллээ.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийг дуустал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс цахимаар санал авах юм.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Бид өмнө нь нийслэлтэй холбоотой зураг төслийн уралдаан зарлахад 4-5 бүтээл ирдэг байсан. Харин “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх төслийн зургийн уралдаанд богино хугацаанд 28 бүтээл ирснээс  үзэхэд нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсан бүтээн байгуулалт гэдэг нь харагдаж байна” хэмээн онцолж байв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!