Франц улсад байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

2020-05-12

Arslan.mn

Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо.

Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч үйлчилгээ үзүүлэх байдлаар ажлын хуваарьт өөрчлөлт орж байна.

Консулын байранд 2-оос илүүгүй хүнийг дарааллын дагуу оруулж үйлчилгээ үзүүлнэ. Иргэн ирэхдээ зайлшгүй амны хаалттай байна. Нэг үйлчилгээ авах хүнтэй шаардлагагүй олон хүн хамт ирэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай юм. Товлосон цагтай иргэд үйлчилгээ авч дуустал дараагийн иргэд гадаа хүлээхийг анхаарна уу. Ирэхээс өмнө нотариатын үйлдлийн болон бусад баримт бичгийг бөглөн бэлтгэсэн байхыг хүсье. (Вэб хуудаст загвар бий)

Үйлчилгээний цаг, зөвхөн түүнтэй холбоотой мэдээлэл авах цахим хаяг: rdv@ambassademongolie.fr

Уг хаягаар доорх мэдээллийг өдөр бүр 9.00-12.00 цагт явуулна.

  1. Овог нэр
  2. Үйлчилгээний нэр, төрөл, тоо (итгэмжлэл 2, төрсний гэрчилгээ 1, гадаад паспорт 2 г.м)
  3. Боломжтой сар, өдөр, гараг
  4. Утасны дугаар
  5. Аль хотоос ирэх

ЭСЯ-нд зайлшгүй ирж хийх хуулийн шаардлагатай үйлчилгээнээс бусад үйлчилгээг аль болох шуудан болон цахим хэлбэрээр хийлгэх нь таны эрүүл мэндэд учирч болох хохирлыг багасгана.

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ambassademongolie.fr веб хаягаас авч зайлшгүй тодруулах зүйлээ 0146052812 (2+1 дарах) дугаараар залгаж, consulat@ambassademongolie.fr цахим шуудан, фэйсбүүк хаягт захидал бичиж лавлана уу.

Онцгой (иргэн нас барсан зэрэг) тохиолдолд консулын 0626082898 дугаарын гар утсаар 24 цагаар залгаж болно.

Эх сурвалж: БНФУ дахь Монгол Улсын ЭСЯ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй