2020 онд хамгийн эрэлттэй байх арван чадварыг ингэж тодорхойлжээ

2020-05-12

 

Дэлхийн эдийн засгийн форумын үеэр  2020 онд хамгийн эрэлттэй байх арван чадварыг тодорхойлжээ. 

1. Олон төвшний асуудлыг цогцоор шийдэх (Complex problem solving)

Нэг нөхцөл байдлыг төсөөлөөд үзье. Эмч дээр нэгэн бүсгүй ирж илүүдэл жиндээ гомдолдог. Муухан эмч бол ганцхан “Дэглэм барь” л гэж хэлнэ. Харин сайн эмч бол зөвхөн дэглэм барих нь тус болохгүй гэдгийг ойлгож үүнээс гадна амьдралын хэв маягаа өөрчлөх, хоололт шинэ стратеги гаргах, стресс багасгах, гормоны балансаа хянах гээд цогцоор нь хэрхэн шийдвэрлэхийг хэлж өгнө.

2. Критик сэтгэлгээ (Critical thinking)

Критик сэтгэлгээ нь одоо байгаа дүрмүүд болон өөрийн итгэл үнэмшлийг эргэлзээнд оруулж, бодож үзэх арга юм. Учир нь эргэлзээ бол ургашлах, дэвшихийн хөдөлгүүр болж байдаг. Альберт Эйнштэйны хэлснээр “Бүх зүйл маш энгийн. Хүн бүр ямарваа нэгэн зүйлийг хийх боломжгүй гэж үздэг. Гэхдээ үүнтэй санал нийлэхгүй хэн нэгэн зоригтой хүн гарж ирж таарна” гэсэн юм.

3. Бүтээлч сэтгэлгээ (Creativity)

Бүтээлч сэтгэлгээ бол маш өргөн хүрээтэй юм. Энэхүү чадварыг бизнесмэнүүдээс эхлээд зураач нар хүртэл эзэмшсэн байдаг. Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь аливаад стандарт бусаар хандах хандлага бөгөөд бий болоогүй байгаа зүйлийг урьдчилан харах чадвар юм. Микельанжелогийн уран барималчаас Давидын ийм хөшөөг яаж хийх тухай бодол төрсөн юм бэ гэж асуухад тэрээр “Би сахиусан тэнгэрийг гантиг дотор байхыг хараад түүнийг эрх чөлөөтэй болгохыг хүссэн юм” гэж хариулсан байдаг.

4. Хүмүүсийг удирдах чадвар (People management)

Физикч Петр Капица маш зөв зүйлийг хэлсэн: «Удирдагч бол сайн хүмүүст ажиллахад нь садаа болохгүй байх ёстой”. Хүмүүсийг удирдана гэдэг бол тэдэнд ажиллах нөхцөл, тэдний орчинг бий болгож, бүтээлч сэтгэлгээг нь нээх юм. Гэхдээ үүнийг хэрхэн яаж хийх вэ? Хүмүүсийг ажилдаа баяр хөөртэй ирүүлэхийн тулд хэрхэн урам зориг өгөх вэ? Эдгээр асуултуудын хариултыг People management чадвартай хүн мэднэ.

5. Хүмүүстэй харилцах (Coordinating with others)

Энэ бол ойлгомжтой зүйл. Cэтгэл хөдлөлийн оюуны чадвар (Emotional intelligence)

1995 онд Дэниэл Гоулман “Emotional intelligence” ном хэвлүүлж дэлхийг байлдан дагуулсан. Доктор Гоулманы онолын гол санаа бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь амжилтанд маш их нөлөө үзүүлдэг хэмээжээ.

6. EQ гэдэг бол сэтгэл хөдлөлөө, өөрийгөө удирдах чадвар.

EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж өөрийгөө мэдлэг, хувийн ухамсартай байх ёстой, Эерэг үр дүнг дагуулахад юу нөлөөлж байна вэ? Өөрийгөө удирдах чадвар хувийн жолоодлоготой байх.

7. Өөрийн бодол болон шийдвэр гаргах (Judgment and decision-making)

Удирдагч сайн байх тусам илүү буурь суурьтай шийдвэр гаргадаг. Шийдвэр нь чухал байх тусам тэрээр бүр их хариуцлага хүлээдэг. Питер Друкер хэлэхдээ “Та хаана ч хамаагүй амжилттай бизнес олж харвал та хэн нэгнийг зоригтой шийдвэр гаргасан байна хэмээн бодоорой” гэжээ.

8. Үйлчилгээний чиг хандлага (Service orientation)

Нэгэн үйлчилүүлэгч Крис гэр бүлээрээ амарч явахдаа Ritz-Carlton буудалд байрлажээ. Тэд амралтаасаа буцаж гэртээ харих үедээ хүүгийх нь хамгийн хайртай тоглоом болох анааш Джошиг буудалд үлдээснийг мэджээ. Хүү сэтгэл санаагаар маш их унаж, Крис түүнд Джоши буудалд дахиад хэд хонохоор үлдсэн тул удахгүй араас нь ирнэ гэжээ. Харин тэр үед буудлын ажилчид анаашийг олж, хүүхдийг тайвшруулахын тулд хэд хэдэн зураг дарж түүн рүү явуулж удалгүй тоглоомыг зурагтай нь хамт хүүрүү явуулжээ. Яг ингэж үйлчлүүлэгчиддээ хандах хэрэгтэй.

9. Хэлэлцээр (Negotiation)

10. Танин мэдэхүйн уян хатан байдал (Cognitive flexibility)

Танин мэдэхүйн уян хатан байдал нь оюун ухааныг нэг бодлоос нөгөө бодолруу хурдан шилжих болон нэгэн зэрэг хэдэн зүйлсийг бодож чадах чадвар юм.

Эх сурвалж: /MisheelEventZone/

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй