ОХУ 3-16 насны хүүхэд бүртээ 10.000 рублийн тэтгэмж олгохоор болсноо мэдэгдлээ

2020-05-12

3-15 хүртэлх насны хүүхэд бүрт 10 мянган рубль олгоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн хэлснээр зургадугаар сарын 1-ээс өмнө нэг удаагийн мөнгөн тусламжийн төрийн үйлчилгээ эсвэл Тэтгэврийн сангаар дамжуулан авах боломжтой болох аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Одоо хүмүүст мөнгө хураах хангалттай цаг байхгүй. Тиймээс, бид  нэг удаагийн тусламж олгох зөв шударга шийдвэрийг гаргасан. Хүн болгонд тусламж хэрэгтэй гэхээс өөр шалгуур байхгүй,бүгд хамрагдан” гэжээ.

Путины хэлснээр нярайгаас сургуулийн хүүхдүүд хүртэл 27 сая хүүхэд төрөөс энэхүү нэмэлт дэмжлэгийг авах юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ тахал олон иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна. Олон хүмүүсийн орлого буурч, төлөвлөөгүй зардал, өр нэмэгдэж байна. Харин бид нэн тэргүүнд шаардлагатай байгаа хүмүүст тусламж үзүүлэхийн тулд ингэж шийдвэрлэлээ” гэжээ.

Үүнээс гадна Путин гэртээ хүүхдээ асарч буй ээж,аавуудад олгодог хүүхэд асрах тэтгэмжийг 3375-аас 6751 рубль болгон нэмэгдүүллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!