МАН манлайлагч бүсгүйчүүдээ төрд илгээнэ

2020-05-12

Arslan.mn

МАН томсгосон тойрогт гарцаагүй ялалт авч ирэх нэр дэвшигчээ тодруулах гэж дотроо дуулиан шуугиан ихтэй байна. “Нийт нэр дэвшигчдийн хамгийн багадаа 20 хувь нь өөр хүйсийнх байна” гэж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан. Тэгэхээр аль ч нам, эвсэл энэ хувь хэмжээнээс бууруулахгүйгээр эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Дээшээ хэд ч байж болно, гол нь бууруулах ёсгүй.

МАН энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэй нэр дэвшигчийг сойхоо мэдэгдсэн. Харин хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал ихээхэн дуулиантай, нам дотроо өрсөлдөөн ихтэй байгаа. Удахгүй нэр дэвшигчийн асуудлыг намын бага хурлаар хэлэлцүүлнэ. Гэвч  МАН-ын дотоодод нисч буй “бор шувууд”-ын жиргээг сонсвол МАН “жаран хараа” аль хэдийнэ тойрогт нь хөдөлгөөнгүйгээр зоочихсон юм байна.

Эмэгтэйчүүдээс, НАМЭХ-ын ерөнхийлөгч гэдэг утгаараа баттай квотоо авч буй ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгтээ улиран үзэх бол, фракцдаа үнэнч тууштай зүтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг төрөлх Ховд аймагт нь шилжүүлж, нутгийнхныхаа итгэлийг хүлээгээд буй М.Билэгт гишүүнийг УИХ-ын даргын хамт Баянхонгор аймагт нь улираан, тойрогтоо нэр хүнд сайтай, бодлогын түвшинд ажиллах чадвараараа намдаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Баянзүрх дүүрэгт нь сойхоор болж байгаа аж. 

Түүнчлэн шинээр "Сөүл"-ийн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт, БСШУСЯ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайханыг Завханд, Хар жагсаалтанд оруулсан хэмээн хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн Сүхбаатар дүүрэгт тус тус квот авахаар горилж буй.  "Сөүл"-ийн Д.Өнөрболорын хувьд 2016 онд намаасаа квот авч чадаагүй, улмаар шинэ засгийн газарт сайд болох гэж зүтгээд бараагүй нэгэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сэлэнгийг тордсоны хэргээ одоо гаргаж чадах нь уу гэдэг эргэлзээтэй. БСШУСЯ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайханы хувьд олон сайдын нүүр үзэж өнгөрсөн дөрвөн жил нэлээн барцадтай ажилласан гэж хэлж болно. Тэрээр хотын тойргуудын өрсөлдөөнд айсан уу, баттай квот олдох магадлал бага байсан уу ямартай ч Завхан руу замаа татах сурагтай. Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэнгийн хувьд Сүхбаатар дүүрэгт горилж байгаа сурагтай ч түүний улс төрийн зангараг, олны дэмжлэг тааруу зэрэг нь намдаа өрсөлдөж чадахуйц итгэлийг хараахан төрүүлж чадахгүй байгаа сурагтай. 

Харин 2016 онд ялалт байгуулж УИХ-д сонгогдсон гишүүдээс иргэдийн боломжийг хулгайлсан гэх ЖДҮ, ХЭДС-аас зээл авсан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Н.Амарзаяа, А.Ундраа нарт намаас нь квот олгохооргүй байгаа талаар "бор шувуу" нисч байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн их хэл ам дагуулж, иргэд сонгогчдынхоо итгэлийг алдсан дээрх гишүүн бүсгүйчүүдэд намаас ч иргэдээс ч дэмжлэг олдохгүй бололтой. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав,  Б.Ундармаа нарын хувьд өнгөрсөн дөрвөн жил барцад ихтэй байсныг хэлэх үү энэ удаагийн сонгуульд дэвшихээ эсэх нь эргэлзээтэй байгаа аж.  

Ямартай ч МАН өөрийн хүчирхэг бүсгүйчүүдээ намдаа гарцаагүй нэг нэг суудал авчрана хэмээн үзэж,  харин  ард түмний хандлагыг мэдрэхгүй, эрх ашгаа урьтал болгосон нөхдийг эр, эм гэлгүй жийж эхэлсэн нь баттай болжээ. 



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!