Коксжих нүүрсний үнэ огцом буурч эхэллээ

2020-05-08

Далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч эхэллээ. Тодруулбал (2020.04.30-ны байдлаар) коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар байсан бол энэ сар гарсаар 107 ам.доллар/тонн болж ганц өдрийн дотор 17.5%-иар буураад байна.

Хятадын дотоодын зах зээлийн нөхцөлд коксжих нүүрсний ханш арай бага уналттай байгаа ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан юм. Өөрөөр хэлбэл, ганцхан өдрийн дотор 5%-иар буурч 1028 юаньд (145 ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас хойших хамгийн доогуур дүн болж байна.

Ийнхүү ханш буурсан нь шинэ коронавирусын тархалтын улмаас дэлхийн голлох эдийн засагтай орнуудад гангийн үйлдвэрлэл хумигдаж, эрэлт буурсантай холбоотойг шинжээчид тайлбарлалаа.

Энэтхэг улсад (2020.05.03) хүртэл тогтоогоод байсан хөл хориог 17-ныг хүртэл сунгажээ. Энэ нь тус улсын коксжих нүүрсний эрэлт тэр хэмжээгээр хумигдана гэсэн үг. Хөл хорио тавигдлаа ч эрэлт төдийлөн хурдан сэргэх боломжгүй гэж шинжээчид үзэж байна.  

Гангийн томоохон үйлдвэрлэгч Япон улсын тухайд гангийн гарцаа ирэх саруудад 35%-иар бууруулах төлөвтэй байна.

Хятадын хувьд гангийн үйлдвэрүүдийн агуулах дахь коксжих нүүрснээс гадна гангийн бүтээгдэхүүний нөөц ч их хэмжээгээр хуримтлагджээ. Үүний зэрэгцээ импортын нүүрсийг боомтоор нэвтрүүлэх явц ихээхэн хүндрэлтэй байгаа нь түүхий эдийн худалдааны компаниудад амаргүй байна.

Дэлхийн коксжих нүүрсний зах зээлд хамгийн том нийлүүлэгч болох Австралийн коксжих нүүрсний ханшийн бууралт түр хугацааных уу, урт хугацааных уу гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй