Барилгын салбарын өсөлт удааширч байна

2019-12-25

Засгийн газрын санхүүжилт ирэх жил гурав дахин хумигдана

Барилгын салбарын өсөлтийг хангаж, орон сууцны борлуулалтыг дэмжихэд 60 тэрбум төгрөг хангалттай санхүүжилт биш

Ипотекийн зээлийн зах зээлийг ирэх оноос Засгийн газар тодорхойлно. Сүүлийн зургаан жил энэ зах зээл 5.3 дахин өссөн нь 2013 оноос жилийн найман хувийн зээлийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотой. Тэгвэл 2020 онд хөтөлбөрөөс Монголбанк гарч, төрийн оролцоо улам нэмэгдэх гэж байна. 

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд төв банк дээрх найман хувийн зээлийн хөтөлбөрөөс гарахаар төлөвлөж буй. Гэвч 5.3 дахин өссөн зах зээлийн эрч доорх шалтгаанаар саарахаар байна. Улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөг ипотект хуваарилсан нь барилгын салбарт уналт авчрах эрсдэлтэйг эдийн засагч Ч.Хашчулуун анхааруулсан юм.

60 тэрбум төгрөг барилгын салбарт, түүний дотор орон сууцны борлуулалтыг дэмжих хэмжээний хангалттай санхүүжилт биш гэдгийг тэрбээр хөндсөн юм. Энэ онтой харьцуулахад Засгийн газрын санхүүжилт ирэх жил гурав дахин хумигдах ба төв банк хөтөлбөрөөс гарах тул одоогийн санхүүжилт дахин багасна гэсэн үг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн их хөрөнгө оруулалт барилгын салбарт хийгдсэн билээ.

Тиймээс барилгын салбарыг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг хадгалах боломж байна. Тодруулбал, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх нь эргээд барилгын салбарын удаашралыг сааруулах ач холбогдолтой хэмээн Ч.Хашчулуун тэмдэглэлээ. Салбарын яамны мэдээллээр уг нь 30 гаруй мянган орон сууц зах зээлд эзнээ хүлээж байна.

Манай улсын эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувиар өссөн. Он гарснаас хойш эдийн засгийн өсөлт суларч байгаа нь энэ. Ирэх онд ч ДНБ-ий өсөлт уруудах төлөвтэй байна. Тиймээс уул уурхайгаас хамаарал багатай барилгын салбараа дэмжихгүй бол эдийн засгийн өсөлт буурахаар байгаа юм. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны таамаг ч үүнийг батална.

Ипотект нийт 95 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд ирэх онд 100 мянгад хүрэхээр байна. Энэ он гарснаас хойш орон сууцны үнэ тогтворжиж буй. Хэрэв борлуулалт буурсаар байвал зах зээл дэх нийлүүлэлт улам нэмэгдэнэ. Манай улсын эдийн засгийн өсөлтийг барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар бүрдүүлж байна.

Эх сурвалж: GOGO.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Кино театр, караоке, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна
ХХААХҮЯ: 5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна
Польшийн хилээр их хэмжээний алт, тамхи нэвтрүүлэхийг завдсан Украины дипломатчид баривчлагджээ
БШУЯ: "Ковид-19"-ийн тархалтаас шалтгаалж, нийслэлд танхимын хичээл нээх эсэхээ шийднэ
АНУ-д 77 сая гаруй хүн вакцинжуулалтад хамрагджээ
Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж байна
Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө
ХӨСҮТ: Монгол Улсад коронавирусийн халдварын тоо 3000 боллоо
ЭМЯ: 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Харцага цолтнуудын барилдаан товлогдлоо
ОХУ-аас “Спутник-V” вакцины эхний ээлжийг хүлээн авлаа
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Нигер улсад зэвсэгт этгээдүүд 300 гаруй охидыг хулгайллаа
ӨНӨӨДӨР: “Эх орончдын өдөр” тохиож байна
Гуравдугаар сард тусгай үүргийн 12 нислэг үйлдэнэ
Орон нутгийн цэцэрлэг, ЕБС-ийн хичээл ӨНӨӨДРӨӨС танхимаар эхэлнэ
Гавьяат тамирчин Б.Сэр-Од Токиогийн олимпод оролцохоор боллоо
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Өнөөдрийн Улаанбаатар, Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшиллоо
Суултуурын тагийг хааж ус татахыг зөвлөв