Нүдний дусаалга ашиглан эхнэрийнхээ амийг хөнөөжээ

2019-12-25

Эхнэрийнхээ амийг хөнөөгөөд даатгалын их хэмжээний төлбөрийг нь авсан эрийг АНУ-ын шүүх нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутгаж, яллахаар болсон тухай Умард Каролина мужийн даатгалын алба өчигдөр мэдээлжээ. Шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болсон байна.

Сувилагч мэргэжилтэй, 35 настай Жошуа Ли Хансакер эхнэрийнхээ хоол хүнсэнд нүдний дусаалгын шингэнийг их хэмжээгээр хийн хордуулж, амийг нь хөнөөсөн болохыг мөрдөгчид тогтоосон байна.

Түүний эхнэр, хоёр хүүхдийн эх, цэцэрлэгийн багш, 32 настай Стэси Робинсон Хансакер 2018 оны есдүгээр сарын 23-нд нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг нь гадны нөлөөгүй гэж дүгнэж байжээ.

Эхнэрээ нас барсны дараа Жошуа даатгалын байгууллагаас $250,000-ын төлбөр авсан байна. Тэрээр задлан шинжилгээ хийх хүсэлтийг хүлээж авалгүйгээр талийгаачийн шарилыг чандарлуулж байжээ.

Сүүлд энэ оны тавдугаар сард даатгалын төлбөрийг хууль бус аргаар авсан байж болзошгүй хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Энэ мөрдлөгийн явцад донорын байгууллагад хадгалуулсан Стэси Робинсон Хансакерын цусыг шинжилж үзжээ. Ингэхэд түүний цуснаас нүдний дусаалгын найрлагад ордог тетрахидрозолин хэмээх бодис их хэмжээгээр илэрсэн байна.

Ийм бодис хүний биед ихээр орвол зүрхний ажиллагааг зогсоох аюултайг мөрдөгчид олж тогтоожээ. Улмаар Жошуа Хансакерыг байцаахад тэр эхнэрийнхээ амийг зориуд хөнөөснийг хүлээн зөвшөөрсөн байна.

Талийгаачийн цусан дахь тетрахидрозолин зөвшөөрөгдөх хэмжээнээс 30-аас 40 дахин өндөр байжээ.

эх сурвалж ikon.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй