Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав

2019-12-17

Соёлын дурсгалт өв – хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа.

“Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэн

Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт суманд орших “Рашаан хад”-нд хадгалагдсан хадны сүг зургуудын гэрэл зургаар 10,000 жилийн тэртээх бидний өвөг дээдсүүдийн хойч үеийнхэндээ дамжуулахыг зорьсон захиасыг толилуулах үүднээс уран бүтээлч, “Сэмүүн” студийн найруулагч, продюсер Б.Баярын “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд гаргалаа.

Үзэсгэлэнг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Захиргаа, менежментийн орлогч захирал Николас Жефферс, Монголын Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, уран бүтээлч Б.Баяр нар үг хэлэв.

Б.Баяр нь эдүгээ цагийн бидэнд 10,000 жилийн тэртээх Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хийгээд ахуйн ертөнцийг таниулах зорилгоор  ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад манай улсаас бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газруудаар болон Монголын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудаар буюу 500 гаруй хадны зураг бүхий цогцолборт нийтдээ 65 мянга гаруй зургууд хадгалагдаж байгаа  газруудаар явж  ан амьтан, тамга тэмдэг, ахуйн зан үйлийг харуулсан 3,000 гаруй сүг дүрсний гэрэл зургийг буулгасан уран бүтээлч.

“Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг

Монголын соёлын өвд суурьлан бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн гол тайзнаа толилууллаа.

Тоглолтыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Захиргаа, менежментийн орлогч захирал Николас Жефферс нар үг хэлж, Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн профессор С.Дулам “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн танилцуулгыг хийж, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессор Д.Ариунболд Монголын эртний хөгжмийн зэмсгүүдийг найрал хөгжимийн тусламжтайгаар танилцуулж, нэг бүрчлэн үзэгчдэд дуугаргаж сонирхуулав.

Этно бүжгэн жүжигт Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг олон соёлын биет болон биет бус өвийн элементүүдийг оруулснаараа онцлог урлагийн бүтээл юм.

“Соёлын дурсгалт өв – хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нар дэмжиж ажилласнаар амжилттай хэрэгжлээ.

Монгол Улсын хувьд анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглуулсан нь ЮНЕСКО төдийгүй, танхим дүүрэн үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж талархалтайгаар хүлээн авлаа. Тоглолтыг үзэхээр нийт 811 хүн Франц, Монако, ХБНГУ-аас бүртгүүлэв.

Бүжгэн жүжгийн төгсгөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцсон бүх уран бүтээлчид болон энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлэв.

                                                                                                                                                                      Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA:2020-02-21 06:55:45
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

ЦАГ АГААР

  • Мягмар
    °C/°C
  • Лхагва
    °C/°C
  • Пүрэв
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!