Дараах 6 газар очиж амьдарвал таньд мөнгө төлнө

2019-12-16

Дэлхийн зарим улс орнууд оршин суугчдадаа зүгээр л тэр газрыг сонгон амьдарсных нь төлөө мөнгө өгдөг ба засгийн газар нь гадаадын иргэдэд цалинтай цагаачлал санал болгодог гэнэ шүү. Амьдралаа өөрчилж, цоо шинийг мэдэрч, үр хүүхдүүддээ сайхан ирээдүй бэлэглэж болох ийм сайхан боломжоос хэн ч татгалзахгүй биз ээ.

Аляска (АНУ) Аляска бол АНУ-ын хамгийн том нутаг дэвсгэртэй мужуудын нэг бөгөөд “цас мөсний орон” гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Үгээр хэлэмгүй үзэсгэлэнт байгалийн тогтоц нь жуулчдын зүрх сэтгэлийг маш ихээр татдаг хэдий ч Аляска-н иргэн болъё гээд зориод очих нь ховор байдаг. Эндхийн өвөл нь маш хүйтнээс гадна цас бороо тасралтгүй орж байдаг учраас АНУ-ын засгийн газар Аляскад 1 жилээс доошгүй хугацаанд ажиллаж амьдрахаар шийдсэн хүнд тодорхой хэмжээний мөнгө олгодог байна.

Канадын мужууд Альберта, Бритиш Колумбиа, Манитоба, Онтарио гэх мэт Канадын зарим мужуудад цагаачлагч нарт зориулсан маш олон тооны тусгай програмууд үйлчилж байдаг. Тэд өөр улс орны чадварлаг мэргэжилтэн, удирдагчид, болон фермерүүдэд тухайн аймгуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүссэн урилга илгээж, хүлээн авсан хүнд нь оршин суугчийн гэрчилгээ олгож, үнэгүй орон байраар хангадаг. Мөн засгийн газраас нь байнгын дэмжлэг үзүүлдэг ба нүүж очсон эхний үед нь бэлэн мөнгө олгодог гэнэ. Түүнчлэн Саскачеван мужийн удирдлагууд тус газарт ажиллаж, амьдрахаар шийдсэн хүнд 20,000 канад доллар төлөхөд бэлэн байгаагаа зарлаж байсан юм.

Утрехт (Нидерланд) Голланд нь судалгаа шинжилгээ, техник технологи, нийгэм эдийн засаг болон экологийн хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг яах аргагүй мөн билээ. Нэг удаа Голландын засгийн газраас Утрехт хотын бүх оршин суугчдад 1000, 1000 доллар өгч тэдний амьдрал хэрхэн нэгэн ижил түвшинд өрнөж байгааг тандах сонирхолтой туршилт явуулжээ. Туршилтын гол зорилго нь яг ижил орлоготой болсон нутгийн иргэд авч буй мөнгөө хэрхэн зарцуулж байгааг ажиглах байсан юм.

Понга (Испанийн Астури) Астури мужид орших Понга хэмээх тосгон нь Испанийн хамгийн эртний тосгодын нэг юм. Понга нь дархан цаазат газарт байрладаг бөгөөд ойролцоогоор 700 гаруй оршин суугчидтай. Эндэхийн удирдлагууд тосгонд амьдрахаар ирсэн залуу хос болгонд 3000 евро өгөхөө амлаж байгаа бөгөөд гэр бүлд нь мэндэлж буй шинэ хүн бүрд адил хэмжээний мөнгө олгох гэнэ. Испанийн засгийн газар уг үйлдлээ мартагдаж буй тосгоныг хөгжүүлэхийн тулд хийж байгаа хэмээн тайлбарлажээ.

Матсайкар арал (Австралийн Тасмани) Тасманийн өмнөд эрэгт байрлах энэхүү арал нь ердөө 1,86 квадрат километр талбайг эзэлдэг. Та үгээр хэлэмгүй, үзэсгэлэнтэй энэ газарт давлагаан дунд эрхлэн тоглох далайн муурыг яг дэргэдээс нь харж чадна. Австралийн удирдлагууд уг арлыг илүү олон хүний анхаарлын төвд байлгахын тулд оршин суугчдыг нь үнэгүй ажлын байр, орон сууцаар хангахаар болжээ. Хэрэв та цамхгийн ажилтан, эсвэл цаг уурч мэргэжилтэй, амар тайван байдал, байгалийн сайханд дуртай бол Матсайкарыг зорих хэрэгтэй.

Ниагарын хүрхрээ (АНУ) Жуулчдын хөл хөдөлгөөн хэзээ ч тасардаггүй үзэсгэлэн төгөлдөр байгальтай энэ газарт 2 ба түүнээс дээш жилээр ажиллаж, амьдрахаар ирсэн дээд боловсролтой залуу мэргэжилтнүүдэд Нью-Йоркийн бүс нутгийнхны зүгээс 7000 доллар өгнө хэмээн амлаж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй