“Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна

2019-12-13

Цөмөөхэй "амилах" өдрүүд айсуй

Дэлхийн олон оронд шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр бэлэг барьдаг уламжлал манайд ч тогтоод багагүй хугацаа өнгөрсөн. Уг бүжгийн жүжгийг Америкийн орчин үеийн тавилтаар Монголын үзэгчдэд зургаа дахь жилдээ хүргэхээр зорьж буй Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчдийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна. Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр явуулж, бүжигчдээ тодруулсан байна. Жил бүр шинэ жилийн баяраар хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр дамжуулж хүүхдэд урлагийн боловсрол олгож болно гэдгийг МУГЖ Д.Алтанхуяг хэлэв. Тэрбээр “Бид хэвлэлийн бага хурлаараа дамжуулан нийгэмд эерэг мэдээлэл түгээхийг хүслээ. Жил бүр уламжлал ёсоор үзэгчдэдээ толилуулж буй “Цөмөөхэй” бүжгийн жүжиг бол зөвхөн тоглолт биш. Нийгэмд урлаг яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах гэж тоглож буй.

Энэхүү бүжгийн жүжгийг нэг удаа биш жил бүрийн шинэ жилээр гэр хүүхдүүдтэйгээ хамт үзсэнээр өмнө нь үзээгүй зүйлээ үзэж, сонсоогүй ая, эгшгийг олж сонсоно, жүжгийн утга агуулгыг илүү ойлгоно. Ер нь “Цөмөөхэй”-г хэд ч үзсэн уйддаггүй. Цаашид эмзэг бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгийн жүжгийг үзүүлэх тал дээр анхаарч ажиллана. Энэ талаар бид Нийслэлийн удирдлагууд болон соёл, урлагийн багш нартай ярилцаж байгаа” гэлээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт хүүхдэд зориулсан урын санд “Цөмөөхэй”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Дэггүй лиз” бүжгийн жүжиг бий. Цаашид урын санг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг ч Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчид хэлж байв.

эх сурвалж eagle.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрийн Улаанбаатар, Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшиллоо
Суултуурын тагийг хааж ус татахыг зөвлөв
Ханх суманд 3.6 магнитуд хүчтэй газар хөдөллөө
УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа
Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө
Өнөөдөр Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна
А.Амбасэлмаа: Нийт 46 хүнээс халдвар илэрснээс 22 нь "Нэг хаалга нэг шинжилгээ"-гээр батлагдлаа
Нийслэлд ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийг танхимаар хичээллэх хугацаа тодорхойгүй байна
Г.Загдаа, Г.Амарсайхан нарын холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ
ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь
Тайгер Вүүдсийн хагалгаа амжилттай болж, ухаан орлоо
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдлээ
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав
Г.Ариунбаатарыг ОХУ-ын "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ
Монгол адуучны тухай баримтат кино олон улсын наадамд шалгарлаа
Отгонтэнгэр их сургууль Европын холбооны 100%-ийн санхүүжилттэй төслийн ерөнхий зохицуулагчаар ажиллахаар боллоо