Гаднын зээл, тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд

2019-12-11

Гаднын зээл, тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд

Монгол Улс 2020 онд 1.4 их наяд төгрөгийн гадаадын зээл тусламж авахаар болжээ. Үүнээс 608.3 тэрбум төгрөг буюу 42.1 хувийг Азийн хөгжлийн банк, 216.6 тэрбум төгрөг буюу 15.0 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээл, тусламж эзэлж байна. Энэхүү зээл тусламжийн 2020 оны ашиглалтын 196.6 тэрбум төгрөг буюу 14.0 хувь нь урсгал зардалд, 966.1 тэрбум төгрөг буюу 67.0 хувь нь хөрөнгө оруулалтын зардалд, 283.9 тэрбум төгрөг буюу 19.0 хувь нь орон нутаг, эрчим хүч, ус хангамжийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дэмжих зорилгоор дамжуулан зээлдүүлэхэд зарцуулагдах талаар 2020 оны төсөлд тусгажээ.

Монгол Улс зээл тусламжийнхаа багагүй хувийг сургууль, цэцэрлэгийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр 2020 оны төсөвт гадаад зээлийн хөрөнгөөр 180.6 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 25.1 тэрбум төгрөг тусгажээ. Энэ нь нийт гадаад зээл, тусламжийн 14 хувийг эзэлж байгаа юм. Ингэснээр  гадаад зээлийн 6 төсөл, буцалтгүй тусламжийн 5 төсөл хэрэгжиж дуусна. Шинээр гадаад зээлийн хөрөнгөөр 5, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 3 төсөл хэрэгжиж эхлэх юм байна. Тэгвэл ирэх онд зээл, тусламжаар баригдах сургууль, цэцэрлэгийн талаар 2020 оны төсвийн танилцуулгад дурдсанаар хүргэе.

АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд сургуулийн нийт хүчин чадал 4360 суудлаар, цэцэрлэгийн нийт хүчин чадал 3795 хүүхдийн ороор  нэмэгдэнэ

-Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018-2022 онд Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн Дархан суманд нийт 2 шинэ сургууль, Улаанбаатар хотын Баянзүрх,  Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Дорноговь аймгийн Сайншанд сумдад нийт 5 шинэ цэцэрлэг барих, Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүрэг, Говь-Алтай аймгийн Алтай суманд 8 сургуулийн өргөтгөл, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, ХанУул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон Говьсүмбэр аймагт нийт 17 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. Эдгээр ажлын үр дүнд боловсролын салбарын сургуулийн нийт хүчин чадал 4360 суудлаар, цэцэрлэгийн нийт хүчин чадал 3795 хүүхдийн ороор  нэмэгдэнэ. 

-Япон Улсын 2.4 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2018-2021 онд ерөнхий боловсролын сургууль барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд шинэ сургууль барих, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль болон Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлснээр дээрх 4 сургуулийн  хүчин чадал нийтдээ  2440 суудлаар нэмэгдэнэ.

-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 250.2 сая юанийн ерөнхий боловсролын сургууль барих буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2018-2020 онд Улаанбаатар хотын Баянзүрх, ХанУул, Сонгинохайрхан дүүргүүдэд нийт 5,680 хүүхдийн багтаамжтай 7 сургууль, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусгаж хүлээлгэн өгнө.

Түлэнхийн төвийн  цогцолборыг ирэх онд барьж дуусгана

 Тэгвэл эрүүл мэндийн чанар, үйлчилгээг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны 25.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2013-2020 онд  хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил 4-нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд  Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн олон мэргэжлийн тусламжийг нэг цэгээс 157,000 оршин суугчдад үзүүлэх, 200 ортой амбулаторид хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгтэй жишиг нэгдсэн эмнэлэг барилгын ажлыг дуусгаж, бүрэн ашиглалтанд оруулна.

Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны 18.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжөөр хангаж, мэс засал, эхийн эрүүл мэндийн үйлчилгээг нэмж, сувилгааны загвар тусламж, үйлчилгээ, эмнэлгийн хог хаягдлын боловсруулалт, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг боловсронгуй болгоно.

-Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 8.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2017-2020 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношилгоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, 250 ортой Түлэнхийн төвийн  цогцолборыг барьж дуусгана. -Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор АХБ-тай 3 үе шаттай эрүүл мэндийн салбарын  хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 1 дүгээр үе шатын хүрээнд 76.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 3.5 сая ам.долларын  буцалтгүй тусламжийн эх  үүсвэрээр Хан-Уул дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох, Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, Улаанбаатар хотын гэр хорооллын 4 өрхийн эрүүл мэндийн төв,  5 сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгож, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрнээр тоноглон, эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх төслийг 2020 оноос эхлүүлнэ.

 

эх сурвалж eagle.mn 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй