Хоёр цэцэрлэг, хоёр сургууль шинээр ашиглалтад оржээ

2019-12-10

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг өнөөдөр (2019.12.09) улсын комисс хүлээн авлаа.

Нийслэлийн хувьд хүн ам олонтой бөгөөд гэр хороолол шигүү суурьшсан Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургууль, 269 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 103 дугаар цэцэрлэгүүд ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм.

106 дугаар сургуулийн одоогийн байранд 1,600 гаруй хүүхэд суралцаж, тэдний 200 гаруй нь гуравдугаар ээлжээр хичээллэж байсан бол цаашид тус сургууль хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ суралцагч нэмэх боломжтой болсон гэж тус сургуулийн захирал П.Энхчимэг ярьж байна. 106 дугаар сургуулийн шинэ байр олон жилийн эдэлгээ даах металл фасадтайгаараа онцлог юм.

 

Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг 103 дугаар цэцэрлэгийн хувьд 437 хүүхэдтэй бөгөөд 200 хүүхдийн ор бүхий шинэ өргөтгөлөө хүлээн авснаар хамран сургалтаа 100 хувьд хүргэх ажээ.

БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дээрх сургууль, цэцэрлэгүүдээр ажиллаж, анхаарч сайжруулах зарим асуудлаар захиалагчийн зүгээс үүрэг чиглэл өглөө.

Тэрээр “Энэ жил улсын хэмжээнд 46 сургуулийг хүлээн авахаас 34 нь ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол он дуусахаас өмнө нэмж 12 сургуулийг үүдийг нээхээр ажиллаж байна. 2019 онд зөвхөн Улаанбаатар хотод 20 сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 10 мянган хүүхдээр нэмэгдээд байна” гэлээ.

эх сурвалж ikon.mn 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй