Төв зам долоо хоног түгжирнэ

2019-12-06

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2020 оны төсвийг баталсан.

Улмаар нийслэлд авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх санал ч мөн батлагдсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн "Машинтай жагсаал"-г зохион байгуулах болсон. Жагсаалыг санаачлагчид энэ сарын 9-15-ны хооронд буюу долоо хоногийн хугацаанд 07:00-18:00 цагийн хооронд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах аж.

Жагсаалаар мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болтол өсгөсөн явдал, зээлийн хүүгийн дарамт, мөнгө хүүлэлтийг эсэргүүцэх юм байна. "Машинтай жагсаал"-ыг улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөнүүд дэмжихээ илэрхийлж байгаа гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байгаа бөгөөд тэд Сүхбаатарын талбай, Төрийн ордныг машинтайгаар тойрч, эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөжээ. 

"Машинтай жагсаал"-ын зохицуулагч Б.Цэгмэд “Нийт иргэддээ хандаж хэлэхэд, бидний гаргасан татвар, хураамж бууруулах санаачилгыг дэмжихийг уриалж байна. Мөн түргэн тусламж, гал, цагдаагийнханд анхааруулж хэлэхэд ирэх долоо хоногт Төв зам бөглөрөх нь тодорхой боллоо. Энд 1000-аас доошгүй машин цуглана. Тиймээс дээрх байгууллагууд Төв замын ачааллыг тооцож, бусад замыг сонгохыг хүсэж байна” хэмээлээ.

Одоогоор "Машинтай жагсаал"-ыг Монгол ардын хувьсгалт нам, Үнэн ба зөв нам, хөгжлийн хөтөлбөр нам, Ард түмний олонхын засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө нам, Монголын либерал нам, Монголын ногоон нам, Үндэсний фронт хөдөлгөөн, Улсаа аврах ард түмний хөдөлгөөн зэрэг нам, хөдөлгөөнүүд дэмжихээ илэрхийлээд байгаа.

эх сурвалж mass.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ