NATO-гийн чуулганы үеэр Макрон, Трамп нар ширүүн маргалдав

2019-12-04

Британийн нийслэл Лондон хотод NATO-гийн дээд хэмжээний чуулган өчигдөр эхэллээ. Эхний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ ширүүн маргалдсан байна.

Чуулган эхлэхийн өмнөх өдөр Дональд Трамп өөрийн Европ дахь чухал холбоотон Францын эсрэг эдийн засгийн хориг хэрэгжүүлэх гэж байгаагаа зарласан билээ. Харин Макрон өнгөрсөн сард хэвлэлд ярихдаа NATO-г “тархи нь үхжсэн” байгууллага хэмээн шүүмжилж байв. Тэрээр Дональд Трампын гадаад бодлого тус байгууллагын үндсэн зорилт, эв нэгдлийг алдагдуулж байна хэмээн шүүмжилсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон зурган илэрцүүд

Дональд Трамп өчигдөр Макроны хэлсэн дээрх үгсийг “маш увайгүй, доромжилсон утгатай” хэмээн дахин дахин шүүмжилжээ.

Трампыг Ойрх Дорнод дахь Исламын улс бүлэглэлийг бүрэн устгаж дууссанаа бахархалтай ярихад Макрон “Миний бодлоор бид нэн тэргүүний зорилтоо хэрэгжүүлж дуусаагүй байгаа. Исламын улсын аюул оршсоор байна. Ингэж хэлсэнд уучлаарай” хэмээн хариу тайлбар хийсэн юм.

Үүний дараа Трамп одоо Сирийн нутагт хоригдож байгаа Исламын улсын террористуудаа буцааж авахыг Францын ерөнхийлөгчөөс шаарджээ. “Европоос очсон маш олон террорист тэнд байгаа. Францаас, Германаас, Британиас. Зарим улсууд өөрсдийн иргэдээ хүлээж авахыг зөвшөөрөөд байгаа. Харин ерөнхийлөгч Макронтой энэ талаар яриагүй юм байна” гэж Трамп хэлсэн байна.

Тэрээр дараа нь Макронд хандаж “Та Исламын улсын дайчдаас авмаар байна уу? Би танд дуртайяа өгч чадна шүү. Хүссэн хэмжээгээрээ аваарай” гэж тохуурхан хэлжээ.

Харин Макрон хариуд нь “Энэ бол тоглоом биш, нухацтай ярих асуудал. Исламын улсын олзлогдогсдын ихэнх нь Сири, Ирак болон Ойрх Дорнодын бүс нутгаас гаралтай байгаа. Таны номер нэг асуудал бол гадаадаас очсон террористууд биш” гээд Европоос очсон хүмүүс багахан хувь эзэлж байгааг батлан хэлсэн юм.

Хариуд нь Трамп “Энэ бол миний сонссон хамгийн том булзааруулсан хариулт байлаа. Гэхдээ санаа зоволтгүй” хэмээн хариулжээ.

Эцэст нь Макрон “Америкийн ерөнхийлөгч Европын үзэл санаанаас өөр бодолтой байгааг бид анх удаа харлаа. Америкийн бодлого Европыг өөрөөсөө  холдуулж байна” хэмээн дүгнэсэн байна.

Дональд Трампын ерөнхийлөгчөөр ажилласан гурван жилийн хугацааны эхэнд АНУ-Францын удирдагчдын харилцаа маш сайн байсан. Гэвч сүүлийн жил гаруй хугацаанд Трамп, Макрон нарын хооронд худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах салбарт олон зөрчил маргаан үүсээд байна.

                                                                                                                                                                          Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ