Нүд амраах дасгал

2019-12-04

Компьютер дээр удаан хугацаагаар ажиллах, тоглох, эсвэл ном их уншсаны улмаас нүд ядардаг. Ийм үед ямар дасгал нүдийг тань амраах бол?

Хэт их ачаалал өгсний улмаас хүний нүд ядарч сульдан, өвдөж зовиурладаг. Нүдний зовиурыг арилгах, нүдийг гадны нөлөөнөөс хамгаалахын тулд нүдний эмч нар юуны өмнө нүдний чийгшүүлэгч дусал хэрэглэхийг зөвлөж байна. Мөн зураг дээрх хөдөлгөөнийг хийснээр нүдний бүхий л зовиур арилж, амардаг байна.

Компьютержсэн энэ эринд нүдээ хамгаалахад амаргүй. Хэрэв таны нүд амархан ядарч, улайж, загатнадаг бол тэр нь хэт их ачаалал авсны улмаас чийгшилгүй болж буйн шинж юм. Нүдээ амраахад танд дараах дасгалууд тусална. Үүнд:

20 минут тутамд дэлгэцээс нүдээ холдуул. Хэрэв таны нүд компьютер, зурагтаас болж ядардаг өөрөөсөө 20 тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна. Энэ үйлдлээ 20 минут тутам хийж дадал болгоорой. Олон дахин цавчлах нь ч бас нүдний алимыг тосолж өгдөг.

Нүдэндээ зөөлөн иллэг хий.

Өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийгээрэй. Дээд, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо хэдэн минут тойрог хэлбэртэйгээр массажлана. Энэ нь ачаалал авсан нүдний булчингуудыг суллаж, нулимсны булчирхайг идэвхжүүлж, хуурайшиж, загатналыг арилгах болно. Массажийг аль болох харанхуй өрөөнд хийхийг хичээгээрэй.

Нүдэндээ хүйтэн жин тавь. Хүйтэн температур нь хавдсан нүдийг тайвшруулна. Хүйтэн жингийн оронд хөргөгчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч тавьж болно. Цэл хүйтэн мөс тавихаас болгоомжил. Таны арьсыг гэмтээж болзошгүй.

Өдөрт 15 минут харанхуй өрөөнд суу.

Таны ажлын өрөөний болон гэрийн гэрэл хир тод вэ? Бүдэг, сулхан гэрэлд юм хийх нь нүдийг маш амархан ядрааж орхидог. Үүний оронд эсрэгээрээ тас харанхуй өрөөнд суусан нь дээр. Өдөрт 15 минут харанхуй өрөөнд суух нь нүдийг мөн амраах ач холбогдолтой.

Нүүр рүүгээ 3-5 удаа хүйтэн ус цац. Ус цацаж байхдаа нүдээ анихгүй байхыг хичээгээрэй. Ингэвэл ус таны нүдийг угааж, чийгшүүлнэ.

Ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Хэрэв таны нүд огцом ядраад эхэлвэл эргэн тойрондоо байгаа ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Энэ өнгө таны нүдийг тайвшруулна. Эсвэл хэдэн секунд нүдээ аньчих.

Алсын зүйлсийг удаан ширт. Долоовор хуруугаа гозойлгож нүүрнийхээ өмнө барьж байгаад, аажмаар хамарныхаа үзүүр лүү ойртуул. Ингэхдээ нүдээ хуруунаасаа бүү салгаарай. Хамарны үзүүрт хүрмэгцээ хурууг холдуулаад, алсын зүйлийг хэдэн секунд ширт.

Өөрийн хоёр хажууд байгаа зүйлийг ээлжлэн хар. Өөрийнхөө зүүн талд байгаа зүйл рүү хар. Харсан чигтээ толгойгоо баруун тийш эргүүл. Энэ үйлдлийг эсрэг зүгт мөн адил давтаарай.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!