Хүүхдийг аливаад өөрийгөө дасган зохицуулах чадварт сургах аргууд

2019-12-03

Бага насны хүүхдүүдийн бие болон оюун ухаан, сэтгэл зүйн хөгжил нь орон зай цаг хугацаагаар үл хязгаарлагдан асар хурдацтай явагдаж байдаг. Харин эцэг эхчүүд бид хүүхдийн хөгжлийг харахдаа алхаж гишгэж чаддаг, дуулж бүжиглэж чаддаг, ярьж хэлж чаддаг гэх мэт бидний нүдэнд ил харагдах хүүхдийн цөөхөн чадамжуудаар тэднийг дүгнэх хандлагатай байдаг. Хүүхдийн хөгжил нь бие мах бодь, танин мэдэхүй, хэл зүй, сэтгэл зүй гээд маш олон салбар судлал байдгаас хүүхдийн хөгжлийн нэг чухал хэсэг болох “Өөрийгөө дасган зохицуулах” чадварын талаар товчхон мэдлэг хүргэе.

“Өөрийгөө дасган зохицуулах” чадвар нь бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн нэг бүрэлдэхүүн бөгөөд товчоор задлан тайлбарлавал, тухайн хүүхэд байгаа орчиндоо өөрийгөө дасгах үйл явц ба өөр өөртөө заавар удирдамж өгч өөрийгөө бие даан авч явах чадвар юм.

Энэхүү чадварыг хүүхэд бага наснаас эзэмшсэнээр өөрийгөө удирдан чиглүүлэх, бие даан шийдвэр гаргах болон урт хугацаанд суралцах чадвар гэх мэт нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой.

Бага насны хүүхдэд “Өөрийгөө дасган зохицуулах” чадварыг хөгжүүлэхэд хамгийн өндөр ач холбогдолтой арга бол “Тоглоомын арга” юм. 

Тоглоомын арга: Эцэг эхийн зүгээс богино хугацаанд ч болов хүүхэддээ цаг гарган хамтдаа тоглож хэвших нь хүүхдэд өөрийн гэсэн мэдлэгийг бүрдүүлж өгөх ба тоглож буй үйл хөдлөл арга барилаар дамжуулан хүүхдэд маш их мэдээллийн эх үүсвэрийг өгч байдаг.

Гадаад орчинтой нээлттэй байлгах: Цэцэрлэг сургууль, хөгжлийн төвүүдэд идэвхтэй хамрагдуулж гэр бүлийн хүрээллээс гадна хүрээллийг бий болгох нь хүүхдийг нийгмийн хүрээллээс салгахгүй байхад туслах бөгөөд өөр олон хүний харилцаа, хандлагатай танилцах юм. Ингэснээр хүүхдийн хүсэл сонирхол өөр хэн нэгний хүсэл сонирхлоор хязгаарлагдаж тэдэнд тааруулж өөрийгөө зохицуулахад туслах юм.

Хэл зүйн хөгжил: Хэл зүйн хөгжил бол бусад олон чадвар чадамжийн суурь хөгжил бөгөөд бага насны хүүхдэд энэхүү хөгжил авиа зүйнээс эхлэлтэй. Хүүхдийг хэлд орох цагаас нь эхлэн эцэг эхчүүдийн хувьд олон төрлийн өнгө авиа дуудлагыг таниулж түүгээр дамжуулан харилцах нь тэдний тархины хөгжилд чухал ач холбогдолтой. Түүнчлэн ярьж эхлэх цагаас нь аливаа зүйлийн нэршил тайлбарыг тод цэвэр дуудлагаар тайлбарлан сургах нь хүүхдийн хэл зүйн зөв хөгжлийг бий болгон төлөвшүүлнэ. Хэл зүйн зөв хөгжил нь өөрийгөө илэрхийлэх чадварт өндөр ач холбогдолтой.

Энэ мэтчилэн бидний өдөр тутмын үг үйлдэл бүр маань хүүхдийн харагдахгүй ертөнцөд асар их хөгжлийн үүргийг гүйцэтгэж байдаг юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ