Насанд хүрээгүй охид хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгджээ

2019-12-03

Энэ онд нийт 4.5 кг хар тамхи хилээр нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ

Өнгөрсөн онд манай улсын хэмжээнд хар тамхины 197 хэрэгт 402 хүн холбогдож байжээ. Харин энэ оны 1-р улирлын байдлаар 67 хэрэгт 130 хүн холбогдсон байна. ЦЕГ-ын мэдээлснээр хар тамхи хэрэглэсэн иргэдийн 90 орчим хувийг 15-35 насныхан эзэлж байна. Хар тамхинд донтох, солиорох эмгэгтэй иргэдийг СЭМҮТ-д эмчилдэг. Хамгийн багадаа 14 хоногийн эмчилгээ хийдэг ч, эмчилгээ хийнэ гэхээс илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг эмч нар онцолж байна.

Насанд хүрээгүй охид хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгджээ

Хар тамхи хэрэглэсэн иргэдийг хүйсээр нь авч үзвэл 86 хувь нь насанд хүрсэн эрэгтэй, 13.4 хувь нь насанд хүрээгүй эрэгтэй, 28.9 хувь нь насанд хүрсэн эмэгтэй байгаа юм. Мөн насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс гадна 2018 онд хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан 412 иргэнээс 36 нь давтан гэмт хэрэг үйлджээ. Харин энэ онд 47 иргэн давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Насанд хүрээгүй охид хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгджээ

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч Б.Эрхэсбаатар “Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь 15-35 насны залуус байгаа. Монгол Улсын хүн амын удмын сан, эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй байдалтай байна. Хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэй хүмүүс дийлэнх хувийг эзэлсэн. Мөн насанд хүрээгүй дөрвөн эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь анхаарууштай асуудал.

Насанд хүрээгүй охид хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгджээ

СЭМҮТ-ийн шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгалмаа “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэснийх нь дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь маш чухал гэж үздэг. Дэлхий дахинд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмэнд донтсон хүмүүсийг эмчлэх нь маш бага үр дүнтэй байдаг учраас үүнийг хэрэглэгч, донтогч болохоос урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх нь зүйтэй гэж үздэг”

Түүнээс гадна 2019 оны 10-р сарын байдлаар хар тамхийг хилээр оруулж ирэхийг завдсан 11 холбогдогчтой 9 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр нь нийт 4.5 кг хар тамхи байжээ. Хариуцлагын хувьд 2-8 жилийн хорих ял оноодог юм. 

Насанд хүрээгүй охид хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгджээ

ГЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар “Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн үйлдэл, аргууд улам нарийссан. Зорчигчид биедээ болон дагалдах ачаа тээшиндээ нууц улсын хилээр нэвтрүүлэхийг завдахаас гадна улс хоорондын шуудан илгээмж ашиглах нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд гарч байгаа. Нийтдээ 11 удаагийн тохиолдлоор 4.5 кг гаруй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн” гэлээ.

Насанд хүрээгүй охид хар тамхи хэрэглэсэн 4 тохиолдол бүртгэгджээ

2019 онд хар тамхины гэмт хэрэгт гадаадын 11 иргэн холбогдсон байна. Үүнээс хамгийн их нь Нигер улсын 4 иргэн байгаа юм. Түүний дараа Герман улсын 2 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ. Харин гадаадад энэ төрлийн гэмт хэрэг холбогдсон манай улсын 13 иргэн цаазаар авах буюу бүх насаар хорих ялаар шийтгүүлээд байна.

ЭХ СУРВАЛЖ EAGLE.MN 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй