Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломж бүрдлээ

2019-12-03

БОАЖЯ-наас иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.

ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх хүсэлтэй байгаа иргэдэд ногоон зээлд хамруулах боломжийг нээж, сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломжийг бүрдүүллээ. Ногоон зээлийг олгож буй ХААН, ХАС, Төрийн банкаар дамжуулан энэхүү зээлд хамрагдах бөгөөд доорх шаардлагад нийцсэн зуухыг ногоон зээлд хамруулах юм.

Өнгөрсөн хугацаанд халаалтаа цахилгаанаар шийдсэн болон гэр, байшингийн дулаалгын зориулалтаар 78 гаруй иргэн 3 банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан байна.

САЙЖРУУЛСАН ЗУУХАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  1. Шахмал тvлшний бvтэц, шинж чанарт тохирсон сайжруулсан зуух байх
  2. Утааны хийн бохирдуулагч үзүүлэлт болон стандартын шаардлагад нийцүүлсэн талаарх үйлдвэрлэгчийн тодорхойлолт, мэргэжлийн дүгнэлт лабораторийн туршилтын үр дүнг гаргасан байх
  1. MNS5216:2016 стандартын шалгуур үзүүлэлт хангасан байх
  2. Зуухны туршилт, судалгааны төвд туршигдаж баталгаажсан дүгнэлт гаргуулсан байх
  3. Зуухны загварыг сайжруулсан  цэвэрхэн, өнгө үзэмж сайтай  байх
  4. Түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, хэрэглэхэд хялбар байх
  5. Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид сайжруулалт, өөрчлөлт хийсэн байх
  6. MNS5216:2016 Стандартын шалгуур үзүүлэлт
 
MNS 5216- 2016 стандартын үзүүлэлт PM 2.5 мг/MДж CO г/МДж Түлшний зарцуулалт кг/ц АЖ Дундаж чадал, кВт АҮК, %
  70 6.8 3-15 >70
 

ЭХ СУРВАЛЖ MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй