2019-12-02
Амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой комисс тогтмол хуралдаж, сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлын явцын талаар тогтмол хэлэлцдэг.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн удирдах албан тушаалтнууд сайжруулсан түлшний борлуулалтын болон савлалтын цэгүүдэд тогтмол хяналт тавьж, дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Өнөөдрийн онцгой комиссын хуралдаанаар 72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн 6 дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөхийг даалгалаа. Мөн шахмал түлшний хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болголоо
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд