Сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулахгүй

2019-12-02

Сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулахгүй

Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Отгонсүх, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, зургаан дүүргийн Засаг дарга болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд "Таван толгой түлш" ХХК-ний үйлдвэр дээр бямба гаригт ажиллажээ.

Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин чадал, сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлт, дундын болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааны явцын талаар “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээлэл өгсөн байна. Тэрээр “Монгол Улсын Эрчим хүчний яамны сайдын 240 дугаар тушаалын дагуу ДЦС-2, ДЦС-3 болон ДЦС-4 ТӨХК-ийн инженер техникийн 137 ажилчдын бүрэлдэхүүнтэй баг 2-3 ээлжээр шугамын өргөтгөл угсралтын ажил, цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлуудыг “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар  нэмэлтээр хоёр шугам ашиглалтад оруулахаар тохируулгын ажил хийгдэж байна. Үйлдвэрийн хувьд өдөрт 2000-2200 орчим тонн түлш үйлдвэрлэж байна. Нэмэлт шугамууд ашиглалтад орсноор өдөрт 3000-4000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой”  гэв.

Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийж байгаа бөгөөд үүнээс 190 гаруй цэг л картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй зөрөх, ажил удаашрах байдал үүсч байгааг мөн дуулгалаа. Цаашид карт уншуулж түлш олгодог байдлыг хэвшүүлэх тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байгаа аж.

Түлш тээвэрлэлт, түгээлтийн явцын хувьд 8 тонн, 10 тонн, 12 тонн, 25 тонн-ын даацтай тээврийн хэрэгслээр өдөрт 1800-2200 тонн түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж, тэндээс ачааны жижиг машинаар борлуулалтын цэгүүдэд 24 цагаар тээвэрлэж байгаа юм байна.

Хотын Захирагч С.Амарсайхан “Тавантолгой түлш” компанийнхан нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран 72 цагийн дотор бүртгэлгүй байгаа картуудыг бүртгэлжүүлэхийг анхааруулаад, жижиглэнгийн цэгүүдэд түлш тасалдуулахгүй хүргэх асуудалд  онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Картыг бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн санд оруулснаар түлшний түгээлт борлуулалтын явц болон борлуулалтын цэгүүдийн нөөцлөлтийг алсын зайнаас мэдэх боломжтой аж. Иймд 400 гаруй борлуулалтын цэгүүдэд дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллан, зөвхөн картаар худалдан авалт хийлгэх юм байна. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч хатуу сануулж, борлуулагч, тээвэрлэгч компанийн ажилчдын цалин хөлс олголт удааширч, олон хоногоор хүлээгдэж байгаа асуудлын шийдлийг гаргаж, тэднийг чирэгдүүлэлгүй, цаг тухайд нь олгоход анхаарч ажиллах чиглэлийг өгчээ.

Мөн бямба гаригт Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал болж Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар  хэлэлцжээ. Төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлшний 206251 карт тараагдсан бөгөөд үүнээс 13247 картыг бүртгэлжүүлж, 74104 карт бүртгэлгүй байгаа юм байна. Аравдугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол арваннэгдүгээр сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байгааг Нийслэлийн онцгой комиссын хурлаас онцолжээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Мөн тэрээр бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байхыг үүрэг болгожээ.

 

ЭХ СУРВАЛЖ EAGLE.MN 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй