BTS хамтлагийн гишүүд цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжгүйг Өмнөд Солонгосын соёлын сайд мэдэгджээ

2019-11-22

Дэлхий дахинд k-pop урлагийг амжилттай дэлгэрүүлж яваа BTS хамтлагийн гишүүд цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжгүй тухай Өмнөд Солонгосын соёлын сайд саяхан мэдэгджээ.

Энэ оны эхнээс тус улсын засгийн газраас томилсон ажлын хэсэг цэргийн албанаас хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх шалгуур нөхцлийг сайжруулахаар ажиллаж байгаа.

Үр дүнг нь энэ долоо хоногт багтаж засгийн газартаа танилцуулах юм.

Одоогоор тус улс зөвхөн спорт болон сонгодог урлагийн салбарт тив дэлхийн хэмжээний амжилт гаргасан хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлдөг. BTS хамтлагийн хувьд Өмнөд Солонгосын түүхэнд бичигдэх олон амжилтуудыг тогтоогоод байгаа.

Тиймээс фэнүүд нь тэднийг цэргийн албанаас чөлөөлөгдөх гавьяатай гэж үздэг. “BTS хамтлагийн хувьд тодорхой шалгуураар чөлөөлөх боломжтой гэж би хувь хүнийхээ зүгээс үздэг. Гэвч манай батлан хамгаалах яам одоо байгаа шалгуурыг нэмж өргөжүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм” гэж соёлын сайд Пак Ян Вү сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Тэрээр “Сонгодог урлаг, спортын салбарынхантай харьцуулахад поп урлагийнхны стандарт шалгуурыг тогтооход хэцүү байгаа нь үүнд нөлөөлж байна” гэж хэлсэн байна.

Өмнөд Солонгосын хуулиар эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрчүүд хоёр жил орчим хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Умард Солонгостой одоог хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй, дайны байдалтай байдаг нь үүнд нөлөөлдөг юм. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайн гал зогсоох хэлэлцээрээр завсарлаж байжээ.

BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Ким Сёк Жин 2020 онд 28 нас хүрэх тул хойшлуулалгүйгээр цэрэгт явах шаардлага тулгарч байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!