Өнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана

2019-11-22

Японы Осака хотноо өнөөдөр жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн эхэлнэ. Нэг жинд 4 япон жүдоч өрсөлддөг чансаа өндөртэй энэхүү тэмцээнд дэлхийн 87 орны эрэгтэй 280, эмэгтэй 206, нийт 486 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлэг гарчээ. Манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 4 жүдоч өрсөлдөнө. 

Хэсгийн барилдаан 10:00 цагаас эхэлнэ. Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Л.Өнөболд гэсэн хоёр залуу мастер зодоглож байгаа. Э.Ариунболдын хувьд эхний тойрогтоо Лаос улсын тамирчин Ситисан Сукфаксайтай барилдахаар оноолт таарлаа. Түүний хэсэгт Японоос Кога Женки багтсан. Харин Л.Өнөболд эхний тойрогтоо хийлж, удаах тойрогт Германы бөх Плафку Морицтай барилдахаар оноолт таарлаа.   Түүний хэсэгт Японоос Аоки Даи багтжээ.

66 кг-д Г.Хэрлэн зодоглож байна. Манай бөх С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ.  Г.Хэрлэн нягт сайхан барилдвал хэсгийн аваргын төлөө Солонгосын Ан Баул болон Японы Аида Юүжи нарын ялсантай нь барилдах магадлалтай юм. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайвань болон Румыны бөхчүүдийн ялсантай нь тулах юм.  Түүний хэсэгт Японоос Цунода Нацуми багтсан. 

52 кг-ын жинд Л.Сосорбарам зодоглож байна. Манай бөх эхний тойрогтоо Узбекстаны жүдоч Келдиёорова Диёоратай барилдахаар оноол таарлаа.  Түүний хэсгийн дэлхийн аварга Абе Ута тэргүүлж байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!