METRO хот: Хүүхдийн автобусанд зам тавьж өгөөрэй

2019-11-20

Замын түгжрэл сараар биш өдрөөр нэмэгдэж байна.  Өнөөдөр өчигдрийнхөөс илүү түгжирч, зам дээрээ таг гацах шахах юм. Манай эрхэм дарга нар татвар, татаас нэмэхээс биш түгжрэл бууруулах шийдэл хайхгүй байгаа. Яг ч хайхгүй гэж хэлэхээр бас буруу. Хайж байна. Сургууль амарсан долоо хоногт замын түгжрэл яаж буурсаныг харсан дарга нар гэнэтхэн "Сургуулийн автобус явуулах нь л зөв юм байна" хэмээн сэтгэж, сурагчдыг автобусаар зөөхөөр боллоо.

Зөв шийдэл. Харин урдуур нь машин орчихвол хамаг буянаа гөвж, хийморийн сулралд орчих гээд байгаа юм шиг аашилдаг жолооч нар минь, сургуулийн автобусанд зам тавиад өгчихөөрэй дээ. Уг нь бие биедээ зам тавьж өгч, замын хөдөлгөөндөө соёлтой оролцвол түгжрэл тодорхой хувиар буурах нь ойлгомжтой. Энэ соёлд суралцаж ч байгаа, манай жолооч нар. Гэхдээ л хотын соёл, замын хөдөлгөөнд оролцох дүрмийг уландаа гишгэчихсэн олон жолооч байгаа. Бусдад зам тавьж өгөх соёлд удаан суралцаж болно оо, дүүрсэн хэрэг. Харин сургуулийн автобусанд адайр зангаа хойш нь тавиад, зам тавьж өгөөрэй.  Нэг автобус багадаа 10, 20 машин чихэлдэхийг болиулж өгч байгаа шүү. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй