87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан 75 малгай нэхэж, гадаа өлгөжээ

2019-11-18

АНУ-ын Массачусетс мужид 87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан гурван сарын турш 75 малгай нэхжээ. Ингэснээр хүүхдүүд хүйтэн өвлийг дулаахан давах боломжтой гэж бодсон байна.

Нэрээ нууцлахыг хүссэн уг эмэгтэй нэг малгайг нэхэж дуусгахад нэг өдрийг зарцуулсан гэнэ. Тэрбээр “Би үүнийг хийх дуртай. Хэн нэгний төлөө сайн сайхан зүйл хийх нь надад маш сайхан мэдрэмж өгдөг. Жижигхэн зүйл зарим хүний хувьд том утга учиртай байдаг” хэмээн ярьжээ.

Түүний охин ээжийнхээ нэхсэн 75 ширхэг малгайг уутанд хийгээд “Nelson” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд өлгөсөн байна. Тэндээс хүүхдүүд өөрт таарсан малгайгаа авах боломжтой аж.

Энэ эмэгтэй зөвхөн хүүхэд төдийгүй гэр оронгүй хүмүүст ч гэсэн малгай нэхэж тараажээ. Хэн ч баатар байж болно. Түүний арьс үрчлээтэж, залуу байхаа больсон байж болно. Гагцхүү түүний бусдад туслах сайхан сэтгэл одоог хүртэл өөрчлөгдөөгүй. Тэр цаашид олон аав, ээжийн хүүхдүүдийг дулаан байлгах уг сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэх юм байна.

Энэхүү түүх хүмүүсийн зүрхэнд хүрч, нүүрэнд нь инээмсэглэл тодруулжээ. Сайхан сэтгэл хэзээ ч хуучирдаггүй.

Эх сурвалж: mypositiveoutlooks.com

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Жилийн дараа бид хорт хавдрыг бүр мөсөн дарна
270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хэрэглээний барааны үнэ буурч байна
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Шархны боолтоор Nike хийж өмссөн охинд жинхэнэ Nike бэлэглэжээ
“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ
Шаардлага хангахгүй архи худалдаалж байна
“Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна
284 ДОХ-ын тохиолдол бүртгэгдлээ
НДШ нэмэгдэхгүй боллоо
Хүнсний ногооны үнэ өсчээ
Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна
Энэ оны хамгийн сүүлийн “Бүтэн сар” өнөөдөр шөнө гарна
Соробан сампин, цээж тооллын тэмцээнээс 80 цом авсан хүүхдүүд өнөөдөр ирнэ
Шинэ Зеланд улс АНУ-аас 120 м.кв хэмжээтэй хүний арьс захиалжээ
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
ХААН банк шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ
Хотын өрхийн 13 хувь эхнэрийн цалингаар амьдарч байна
Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье