ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ

2019-11-18

Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил хэнд хүртээхийг өнөөдөр /2019.11.18/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа.

Тодруулбал, Олон Улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, дуурсгаж яваа Хүннү рок урсгалын THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэсэн байна. Тус одонг гардуулах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 27-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр гардуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ, “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхийн дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож буй тус хамтлагт Ерөнхийлөгч Чингисийн одонг хүртээх болсон талаар уламжилж байгаад баяртай байна.    Энэ хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэж байгуулагч нь МУГЖ Б.Дашдондог. Хүннү рок урсгалаас уран бүтээлээ туурвидаг. Гэрэг хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байна. Их эзэн Чингис хаан, эзэнт гүрэн өвөг дээдсийнхээ суу алдар бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон Хүннү рок урсгалыг түгээж яваа Монгол залуустаа талархал илэрхийлье” гэлээ.

-Өмнөх жилүүдэд Чингисийн одонг хувь хүнд олгодог байсан. Энэ жил хамтлагт олгож байгаагаа онцлогтой юу?

-Хувь хүмүүст олгодог байсан. Энэ жилээс журамд өөрчлөлт оруулан хамтлаг, байгууллагад олгодог болж байгаа.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хойд туйлд болох нохой чарганы аялалд Монголын хоёр иргэн оролцоно
Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Томуугаар өвчилсөн хүүхдэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалуудыг худалдахыг завджээ
Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна
Нугардаг дэлгэцтэй гар утас
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах гэж байна.
Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгожээ
Цусны бүлгээр хостойгоо хэрхэн зохицхоо мэдэж болно
Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна
"Google"-ийг үүсгэн байгуулагчид компаниа орхилоо
Гал унтраах хоёр автомашин хүлээлгэн өглөө
NATO-гийн чуулганы үеэр Макрон, Трамп нар ширүүн маргалдав
Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ
Гоо сайхны цүнх НЯНГИЙН “ЦУГЛУУЛГА” болохыг эрдэмтэд тогтоожээ
"The Hu" хамтлагийн аялан тоглолт энэ сарын 7-нд өндөрлөнө
Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна