Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн хөдөлгөөний хэдэн арван оюутныг баривчилжээ

2019-11-18

Өнгөрсөн ням гарагийн орой Хонконгийн цагдаа нар Политехникийн их сургуулийн хэт давруу үзэлт хэдэн арван оюутныг баривчлан саатуулжээ. Цагдаа нар жагсагчдыг тарахыг шаардаж байсан хэдий ч жагсаал цуглаанд оролцож буй хэдэн зуун их сургуулийн ойролцоо байрлаж, шаардлагыг хүлээн аваагүй байна.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд кампуст хүрэх гудамжуудыг хааж, их сургуулийн хотхон руу орох, гарах гарцыг хаажээ. Үүнтэй холбоотойгоор оюутан идэвхтнүүдтэй яриа хэлэлцээ хийхээр Хууль тогтоох зөвлөлийн 7 депутат хүрэлцэн ирсэн байна.

Үүний зэрэгцээ эсэргүүцэлд өдөөн турхирагчдыг олон нийтийн эмх замбараагүй байдалд оролцсон хэмээн буруутай гэж үзэх бөгөөд энэ нь хууль бусаар явуулсан жагсаал цуглаанд оролцсон хэмээн буруутгахаас илүү эрүүгийн ноцтой хэргийн зүйл анги болж болзошгүйг хууль тогтоох байгууллагууд жагсаал цуглаанд оролцогчдод сануулжээ.

Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа юм. Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан боловч сөрөг хүчнийг дэмжигч залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байхаа илэрхийлсээр байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй