100 мянгыг төлөөд бэлгийн дарамт үзүүл

2019-11-15

Төрийн өндөр албан тушаалтай нэг нөхөр Монголын түүхэнд анх удаа агаарт хүүхний бөгс илж, бэлгийн дарамт үзүүлсэн нь олон сайн зүйлийг араасаа дагууллаа.  Түүнийг Солонгост муухай царайлж байх зуур манай улсад ажлын байрны бэлгийн дарамтад тултал анхаарч, Зөрчлийн хуульд оруулж өгөхөөр болоод байна.   Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуульчлах асуудлыг ч ярьсан. Тэгэхдээ 5 секундээс удаан хугацаагаар цоо ширтвэл ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно гэсэн нарийн заалтыг ч оруулахаар ярилаа. 

Гэхдээ зөрчлийн хуульд оруулж байгаа заалт нь жаахан онигоотой.   Ажлын байрны дарамт үзүүлсэн нөхрийг 100 мянгаар торгоно. Эсвэл 30 хоног баривчилна гэж зааж өгч байгаа юм билээ.  Хэн нэг дарга ажлын байрны бэлгийн дарамт үзүүлчихээд, энд тэнд нь хамаагүй хүрчихээд, тэр нь тогтоогдвол " 30 хоног хоригдохгүй ээ, 100 мянган төгрөг төлчихье"  гээд л болох нь.  Энэ бол 100 мянган төгрөг төлөөд бэлгийн дарамтаа үзүүлж болно гэсэн үг. Мушгин гуйвууллаа гэх л биз. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн нэмэлт,  өөрчлөлтөөр ийм заалт орж ирчихээд байгаа юм.

Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хүнийг 100 мянган төгрөгөөр торгох нь арай л бага биш үү гэж асуухад хээв нэг “эсвэл 30 хоног хорино гэж байгаа шүү дээ” гээд Хуульзүйн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга нь хэлнэ билээ.

“Ажилтан, албан хаагчаа элдэвлэдэг албан тушаалтнуудыг 100 мянган төгрөгөөр торгоод толгойг нь илээд байж болохгүй. Энэ арай л биш шүү” гэж УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн хэлэлцүүлгийн үеэр чангахан хэлээд авсан. Энэ заалт нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа. Сэтгүүлч миний хувьд энэ хуулийн зүйлчлэлийг харахаасаа өмнө сонсч байхдаа ажлын байрны бэлгийн дарамтыг дотор нь бас ялгамжтай байдлаар тооцож, 100 мянгаар торгох уу, 30 хоног хорих уу гэдгээ тооцох юм байна гэж ойлгоод байв. Гэтэл  ялгамжгүйгээр, ямар ч байдлаар бэлгийн дарамт үзүүлсэн хамаагүй 100 мянгаар торгоно. Хэрвээ мөнгө байхгүй гэвэл 30 хоногоор хорино. Албадан ажил хийлгэх гэнэ. 100 мянган төгрөг төлөхгүй ээ, 30 хоног хоригдъё гэж хэлэх бэлгийн дарамт үзүүлэгч байх болов уу.

Манай улсад яг одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмаар бол ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэн нэг этгээдийг цалингийн хувиар торгох, сануулах арга хэмжээ авах, хамгийн хүнд ял нь ажлаас халах. Ингээд л болоо.

Уг нь 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог болохоор баталж байв. Тодруулбал, Эрүүгийн хуульд 12.4 дүгээр зүйл буюу “Бэлгийн дарамт учруулах” гэсэн тусгай бүлэг оруулсан бөгөөд энэ дунд ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хүнд, хөнгөн хэлбэрээс нь шалтгаалан торгох, захиргааны арга хэмжээ авах, хорих хүртэлх хариуцлага тооцохоор тусгасан. Улмаар 2015 онд баталж, мөрдөх хугацааг нь хойшлуулсан байдаг. Ингээд 2017 оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр баталсан заалтаа буцаан хасч мөн оны долдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр болгосон.

Харин одоо нийгмийн шахалт шаардлагаар гэх юм уу ажлын байрны бэлгийн дарамтлагчид улам бүр даварч, гаарч байгаа учраас хууль сахиулагчид ёс болгож Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан заалт нь энэ.  Эрхэм дарга нар нь 100 мянган төгрөгөө ажилтныхаа өөдөөс шидээд, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх эрхтэй л боллоо. Өөр гялайж гялтайсан юм алга. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй