Хонконг: 70 настай өвгөн жагсагчдын шидсэн зүйлд оногдож нас баржээ

2019-11-15

Хонконг: 70 настай өвгөн жагсагчдын шидсэн зүйлд оногдож нас баржээ

Хонконгод болж буй эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн эрс идэвхжиж, иргэд, хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарсаар байна. Цагдаа нар иргэдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр толгойдоо хатуу зүйлээр цохиулсан 70 настай өвгөн өнөөдөр нас баржээ. Эх сурвалжид өгүүлснээр, талийгаач эр гудамжинд цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд лхагва гаригийн үдийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ багтай жагсагчдын шидсэн хатуу зүйлд оногдон гэмтсэн юм байна.

Хонконгод ийнхүү эрх баригчдын эсрэг хөдөлгөөн жагсаал тав дахь сардаа үргэлжилж байгаа бөгөөд жагсагчид, хууль сахиулагчдын аль, алиных нь тэмцлийн арга барил өдрөөс өдөрт харгис болсоор байна. Энэ долоо хоногт цагдаагийн алба хаагч жагсагчид руу буудсан хэрэг гарсан билээ.    

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ