Тэд бидний тухай: Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот байхаа больсон...

2019-11-14

Нэг сайн мэдээ байна. “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын тэргүүн байранд нэрлэгдэж байсан Улаанбаатар хот  энэ байраа орхисон” тухай гадаадын зарим хэвлэл мэдээлэлд бичиж эхэлсэн байна.

Өчигдөр гэхэд ОХУ-ын мэдээллийн нэгэн сайт энэ тухай бичжээ. Тэнд  дурдснаар “2019 оны намраас эхлэн Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас гарч байна. Олон жилийн жилийн турш дэлхийн бохир хотын нэг гэгдэж байсан Улаанбаатарт  байдал сайн тийш эргэж байна ” гэжээ.

Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ ингэж эрэмбэлэгддэг байв

 Ингэж мэдээлэхдээ тэд  дэлхийн улс орнуудын агаарын чанарын индексийн судалгаа хийдэг Greenpeace  болон AirVisual агентлагуудын судалгааг иш үндэс болгожээ.  Ялангуяа AirVisual бол дэлхийн  томоохон хотуудын агаарын чанарын байдлыг тодорхой байршлууд  дээр өдөр бүр цаг минутаар нь таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг.

Тус агентлагийн өчигдрийн /2019.11.13/  гаргасан үнэлгээгээр манай нийслэл хотын агаарын  чанарын индекс  78  оноогоор дэлхийн томоохон 90 хотоос 67-д   эрэмбэлэгдсэн байна билээ. /Агаарын  бохирдлын байдлаараа 33-т/ Тухайн өдөр Нью-Йорк хотын агаарын чанарын индекс  4 байсан бол хамгийн их бохирдолтой  Энэтхэгийн Дели хотынх 461 байв.

Хамгийн их бохирдолтой хотуудыг улаанаар тэмдэглэжээ.

 Товчхондоо тухайн өдөр Улаанбаатар хот АНУ-ын Лос-Анжелес болон Италийн Милан,  Хонг Конг  зэрэг  нэр цуутай хотуудаас агаарын чанарын хувьд давж гарсан үзүүлэлттэй байгаа нь баярлах шалтгаан байв.  Гэхдээ энэ бол зөвхөн ганц өдрийн үзүүлэлт. Ес эхэлж жавар тачигнаад эхлэхээр л утаа жинхэнэ утгаараа буурсан эсэх нь илүү сайн анзаарагдах буйз аа.

Өчигдрийн хувьд нийслэл хотод хасах 10 орчим градус хүйтэн, цастай жавартай өдөр байсан ч  агаарын бохирдол хамгийн их байдаг Баянхошуу орчмын агаарцэвэр гэсэн үнэлгээтэй байсан. Мөн утааны бүс хэмээн нэрлэгддэг МҮОНРТ-ийн орчим  бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.  Энэ хүйтэнд гэр хорооллынхон гал түлэхгүй байна  гэж үгүй. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч, хүлээлт ирж байгаагийн шинж энэ байх.

Харин одоо агаарын чанарын индексээрээ ийм үзүүлэлттэй байна

  Гэхдээ энэ бүхэн эхний үр дүн. Хүн бүрийн оролцоо ухамсар хэрэгтэй байгаа. Утаа буурах нь зөвхөн агаарын чанарын төдийгүй эрүүл мэнд, эдийн засаг талаасаа их ач холбогдолтой.  Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор  агаарын бохирдлын улмаас жил бүр  7 сая хүн нас барж байгаа бол харин үүнээс үүдэлтэй ажиллах хүчний дутагдлаас дэлхийн эдийн  засаг жил бүр 225 тэрбум ам.долларын алдагдалд орж байгааг Дэлхийн банк мэдээлжээ.

Ер нь дэлхийн хамгийн их утаатай 200 хот бараг бүгдээрээ Ази тивийнх бөгөөд тэр дунд толгой цохиж байсан нь манай нийслэл  байв. Харин одоо нэг ч гэсэн муу нэр хасагдаж, хамгийн гол нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд бага ч гэсэн эерэг нөлөөлөл ирж магадгүй байна.

AirVisual сайтын хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 72 дугаарт Улаанбаатар хотыг эрэмбэлэжээ

 Агаарын чанарын индексийн талаарх мэдээллийг https://www.airvisual.com/world-air-quality-ranking эндээс үзээрэй

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй