Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо “Дижитал эрин дэх хяналт” сэдвээр чуулж байна

2019-11-14

Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо (International Association of Insurance Supervisors)-ны 26 дахь чуулга уулзалт “Дижитал эрин дэх хяналт” сэдвийн дор Арабын Эмират улсын Абу Даби хотноо 2019 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд болж байна. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой суваг болж байгаа бөгөөд зах зээлийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж даатгалын зах зээлийн хөгжлийг тодорхойлж эхэллээ.

Холбооны 2019 оны ээлжит жилийн хурал нь Удирдах зөвлөлийн дугуй ширээний уулзалт болон нэгдсэн хуралдаан гэсэн хүрээнд явагдаж байгаа бөгөөд даатгуулагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнес загвар болон даатгалын бүтээгдэхүүнийг түгээх сувгийг шинэчлэх, мөн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, шинэ зорилтыг тодорхойлох зэрэг бодлогын сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Монгол Улс тус холбоонд 2002 онд элссэн жинхэнэ гишүүн бөгөөд уг гишүүнчлэлийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэн, Холбооны нэгдсэн зохицуулалт, зөвлөмжийг удирдлага болгон авахын зэрэгцээ дэлхийн 140 орчим орны 200 гаруй зохицуулагч байгууллагатай даатгалын зах зээлийн хөгжил, хяналт, зохицуулалтын сорилт, туршлага, шинэ санаачилга, ололт амжилтаа хуваалцаж, хамтран ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй