15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

2019-11-14

15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

15 настай хүү бие даан код бичиж улмаар өөрийн аппликейшнийг найман сарын хугацаанд зохион бүтээсэн байна. Тэрээр залуусыг цахим хэрэглээний эрин үед монгол бичгийг орхигдуулахгүй байлгах үүднээс аппликейшнийг бүтээжээ.

Монгол улс 2025 он гэхэд хос бичигтэн улс болохоор яригдаж байгаа. Тэгвэл Г.Батмэнд хүүгийн зохиосон хэрэглүүр залуусыг хос бичигтэн болгоход чиглэж, тэдний өдөр тутмын хэрэглээнд нь нэвтрүүлэхээр ажиллаж байна. Г.Батмэнд АНУ-д программист мэргэжлээр суралцах хүсэлтэй. Сургуульдаа англи хэлний клуб нээж өөрөө удирддаг. Тэрээр залуус монгол бичгээ, эх хэлний хэрэглээгээ зөв ашиглах хэрэгтэйг хэлж байна.

15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

104-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Батмэнд “Анх наймдугаар ангид байхад манай багш чи мэдээлэл зүйн олимпиадад оролцох уу гэж санал тавьсан. Тэр олимпиадад орсноос хойш программуудыг судлан бие даан суралцаж эхэлсэн. Өөрийнхөө мэдэхгүй зүйлсийг интернэтээс англи хэлээр хайдаг болохоор байхгүй, мэдэхгүй гэдэг асуудал бараг байдаггүй.

Бусад улс оронтой харьцуулахад манайх эх хэлээ зөв зохистой хэрэглэдэггүй. Жишээ нь БНСУ гэхэд л зөвхөн өөрсдийнхөө үсэг, хэлийг ашигладаг бол монгол бичгээ биш гэхэд крилл үсгийг ч тэр бүр ашигладаггүй. Латинаар бичиж товчлон бүрэн утгаар нь эх хэлээ ашигладаггүй.Цаашдаа хийхээр төлөвлөсөн нэмэлт зүйлс бий” гэв.

Бид цахим орчинд монгол бичгээр бичих үед хэвтээ байдлаар бичигдэх асуудалтай тулгардаг. Тэгвэл Г.Батмэнд хүүгийн зохиосон “Гэгээ” нэртэй хэрэглүүр нь энэ асуудлыг шийдэж бичвэрийг босоо болгон хөрвүүлэх, бичвэрийг зурган хэлбэрт шилжүүлэх, хэрэглэгч өөрийн хүссэн зургаа нэмэх, арын зургаа солих зэргээр загварыг бүрэн өөрчлөх боломжтойгоор хөгжүүлжээ. Мөн тэрээр монгол стикерүүдийг хэрэглүүртээ зориулан бүтээсэн байна.

Эмээ П. Тогтох “Өөрөө их идэвх сайтай хүүхэд. Тэр ч утгаараа хичээлийнхээ зав зайгаар англи хэлний клуб нээн ажиллуулж байгаа юм билээ. Монгол хэл бичгийг өвөөгийнхөө хуучин номыг үзэн сурсан. Зав л гарвал хичээлээ хийгээд сууна. Би тоглож байна уу үгүй юу гээд үзэхэд хичээлээ хийгээд л сууж байдаг. Би монгол хэлний ийм зүйл хийж байгаа гээд л үзүүлдэг” гэлээ.

15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

Энэ аппликейшн гар утасны болон компьютерын гэсэн хоёр хувилбартай гарчээ. Тэрээр 2025 он гэхэд бүх санаагаа багтаан, илүү хөгжүүлсэн хэрэглүүрээ олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!