Хонгконг сүйрч байна

2019-11-13

Хонгконг сүйрч байна

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгчуудын уур хилэн дээд цэгтээ хүрч байна. Бараг зургаан сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал хүчирхийллийн шинжтэй болон хувирч, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн ширүүсч байна. Бараг зургаан сар үргэлжилж буй эсэргүүцэл тэмцэл, мөргөлдөөний дүнд Азийн санхүүгийн төв Хонгконг танигдахын аргагүй сүйджээ.

Хонгконгийн бизнес дүүрэг, Хонконг дахь Хятадын их сургууль (CUHK) мягмар гаригийн /2019.11.12/ эсэргүүцлийн үйл ажиллагааны гол бай болсон байна. Оффисын ажилчид хар хувцас өмсөж, баг зүүсэн жагсагчидтай нэгдэн бизнес дүүргийн хамгийн гол уулзварыг эзэлжээ. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүхэн мөргөлдөөн болж, цагдаа нар нулимс агаруулагч хий цацаж, хэдэн арван хүнийг баривчлав. Жагсагчид урьдаас бэлтгэн авчирсан тоосго, чулуу, шидэж болох бүгдийг цагдаа нар руу чулуудаж, бензинд дүрсэн галт бөмбөгүүдийг хоосон машинууд руу шидэж байв.

Мөн даваа гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа жагсагч руу гал нээж шархадсан жагсагчийн биеийн байдал хүнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв. Өөр нэгэн жагсагч өөрсдөд нь шаардлага тавьсан энгийн иргэн рүү шатамхай шингэн цацаж, амьдаар нь галдсан хэрэг гарсан юм. Хохирогчийн их бие маш их хэмжээний түлэгдэлтэй, биеийн байдал нь бас л тааруухан байгаа ба нөгөө жагсагчийг хүний амь насанд санаатайгаар халдахыг завдсан хэргээр баривчилсан байна. Жагсаал цуглаан эхэлснээс хойш Хонгконгийн цагдаа гурав дахь удаагаа жагсагчид руу гал нээсэн нь энэ юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хятадын талыг баримтлагч хууль тогтоогчийг сонгуулийн кампанит ажлынх нь үеэр нэгэн тэмцэгч гудамжинд хутгалсан хэрэг гарсан.

Харин олон улсын хүний эрхийн байгууллагууд Хонгконгийн цагдаа нарыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалж байгаа. Жагсаал цуглаан эхэлснээс хойш нийт 3,000 орчим хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртээд байна.

Энэ бүх үймээн самуунаас үүдэн тус хотын боловсролын байгууллагууд хаалгаа барихад хүрээд байна. Хэдий дээрээс албан ёсны зөвшөөрөл өгөөгүй ч энэ их үймээний хажуугаар сургууль, цэцэрлэгүүд ажиллах боломж огт байхгүй байгаа юм.

 

Хонгконгийн удирдагч Кэрри Лам жагсагчдыг хүчирхийллээ зогсоохыг шаардан“Үймээн самууныг дарахын тулд боломжтой бүх арга хэмжээг авах болно. Хүчирхийллийн замаар Засгийн газарт шахалт үзүүлнэ гэвэл нойрноосоо сэрэх хэрэгтэй. Тийм зүйл болохгүй. Энэ бол хувиа хичээсэн үйлдэл.  Хэрэв та жагсагчдаас холбоогоо тасалж чадахгүй, тэднийг хамгаалах шалтаг хайж байгаа бол та ч мөн тэдний хамтрагч гэсэн үг” хэмээн хэлсэн байна. Кэрри Лам өнгөрсөн долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпинтэй Хонгконгод эсэргүүцлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзсан юм. Ши Жиньпин Кэрри Ламд бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Хонгконг бол Хятадын төдийгүй Азийн аялал жуулчлал, санхүү эдийн засгийн төв. Харин олон сар үргэлжилсэн үймээн самууны нөлөөгөөр Хонгконгийг зорих жуулчдын тоо огцом буурч, эдийн засаг нь тэр чинээгээрээ суларсаар байна. Мөн энгийн иргэд ч энэ их үймээн самуун, хүчирхийллээс залхаж, жагсагчдыг тэмцлээ зогсоохыг уриалж, амар тайван амьдрахыг хүсч байгаагаа илэрхийлж эхэлжээ. Харин Хятадын зүгээс байдлыг тэвчээртэйгээр ажиглаж байгаа ч буулт хийх хүсэлгүй, шаардлага гарвал асуудлыг өөр аргаар шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаа. Нөгөөтэйгүүр, Кэрри Ламд найдаж байж болох юм.

АНУ-ын зүгээс Хонгконгод өрнөж буй эмх замбараагүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, цагдаа нар болон жагсагчдыг аль аль нь тайван байж, асуудлыг аль болох тайван замаар шийдвэрлэхийг уриалжээ.

Мягмар гаригт /2019.11.12/ Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонины эхний нүүрэнд Хонконгийн жагсагчдыг "Исламын улс бүлэглэлийн террористуудаас ялгарах зүйлгүй" гэж тодорхойлсон нийтлэл гарчээ. Мөн тус нийтлэлд  Хонконгийн цагдаа нарт хандан Ардын чөлөөлөх арми болон Хятадын цагдаа нар шаардлагатай үед Хонконгийн аюулгүйн хүчнийг бэхжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй