Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна

2019-11-11

Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна

Эрдэмтэд хорт хавдрын эмчилгээнд хэрэглэж болох вакцины төрлийн шинэ вирус бүтээсэн байна. Тодруулбал, CF33 хэмээн нэрлэсэн дээрх вирус туршилтын үеэр бүх төрлийн хорт хавдрын эсийг устгаад зогсохгүй хулгана дээр туршихад тэдэнд хиймлээр үүсгэсэн хавдрыг жижгэрүүлсэн үр дүн харуулжээ.

Австралийн Биотехнологийн компани дээрх вирусын хөгжүүлэлтийг хариуцаж, АНУ-ын хорт хавдар судлаач профессор Юүман Фон ахлан ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжийн туршилт хулгана дээр амжилттай болсон нь хүнд адилхан үр дүн үзүүлнэ гэсэн үг биш ч профессор Фон дараа жил гэхэд CF33-ыг хөхний хорт хавдар болон бусад хавдраар шаналж буй өвчтөнүүд дээр туршихаар зэхэж байгаа ажээ.

Өмнө нь энгийн ханиаднаас үүсдэг вирусыг АНУ-ын эрдэмтэд тархины хорт хавдрын эмчилгээ болгон туршиж үзэж байсан. Үр дүнд нь зарим өвчтөний хавдар жижгэрч, зарим өвчтөний хавдар алга болоод хэдэн жилийн дараа дахин гарч ирж байжээ. T-Vec хэмээн нэрлэсэн дээрх вирус биеийн эсэргүүцлийн системд нөлөөлөн хавдрын эсийг танихад тус болдгийг эрдэмтэд сүүлд олж мэдсэн гэнэ.

Профессор Фон "CF33 вирус нь 200 жилийн өмнө хүн төрөлхтнийг аварч байсан вакцины вирустай ойролцоо төрлийн вирус. Уг вирусыг бусад төрлийн вирустай зөв хольж чадвал бүх төрлийн хавдрыг устгах боломжтой болно. Бид хэрвээ зорилгодоо хүрч чадвал дээрх вирусыг өвчтөний хавдарт шууд тарьж, вируснууд хавдрын эсүүдийг задлан үгүй хийж, дархлааны системд нөлөөлж бусад өвчтэй эсүүдийг илрүүлэхэд тусалдаг болно. Гэхдээ бидний өмнө тулгараад байгаа нэг гол асуудал бол вирусыг хэт хүчирхэг болгочихвол хавдрын эс төдийгөөр зогсохгүй хүний амь насанд аюултай болох эрсдэл юм" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Жилийн дараа хорт хавдрыг бүр мөсөн дарна
270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хэрэглээний барааны үнэ буурч байна
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Шархны боолтоор Nike хийж өмссөн охинд жинхэнэ Nike бэлэглэжээ
“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ
Шаардлага хангахгүй архи худалдаалж байна
“Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна
284 ДОХ-ын тохиолдол бүртгэгдлээ
НДШ нэмэгдэхгүй боллоо
Хүнсний ногооны үнэ өсчээ
Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна
Энэ оны хамгийн сүүлийн “Бүтэн сар” өнөөдөр шөнө гарна
Соробан сампин, цээж тооллын тэмцээнээс 80 цом авсан хүүхдүүд өнөөдөр ирнэ
Шинэ Зеланд улс АНУ-аас 120 м.кв хэмжээтэй хүний арьс захиалжээ
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
ХААН банк шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ
Хотын өрхийн 13 хувь эхнэрийн цалингаар амьдарч байна
Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье